ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Битлз хамтлагийн Японд хийсэн аялан тоглолтын түүхэн дүрс бичлэгийг анх удаа нийтэд ил болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Битлз хамтлагийн Японд хийсэн аялан тоглолтын 35 минутын урт дүрс бичлэг өчигдөр анх удаа олон нийтэд ил болжээ.

Дуугүй, хар цагаан энэ дүрсийг 1966 онд Британийн дөрвөл ганцхан удаа Японд зочлоход нь цагдаагийн албаныхан ажлын зорилгоор бичсэн юм байна.

Хачирхалтай нь дүрс бичлэг дээр Битлзийн дөрвөн гишүүнээс бусад бүх хүний царайг “бүдгэрүүлсэн” байгаа юм.

Энэ асуудлаас болоод бичлэгийг олон нийтэд үзүүлэх хугацаа дөрвөн жил хойшилж байжээ. Мэдээллийн эрх чөлөөг хамгаалагчид түүхэн чухал бичлэгийг ямар нэг цензургүй нийтлэхийг эрх баригчдаас шаардаж, Японы дээд шүүх хүртэл заргалдсан юм.

Гэвч дээд шүүх хувь хүний эрхийг хүндэтгэх шалтгаанаар Битлзийн гишүүдээс бусад бүх хүний царайг танигдахгүй болгох эцсийн шийдвэрийг 2018 онд гаргаж байв.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Японы хууль хүчнийхэн дүрс бичлэг дээр гардаг хүмүүсийн царайг бүдгэрүүлэх ажлыг гүйцэтгэжээ.

50 гаруй жил өнгөрөөд байхад хүмүүсийн царайг танигдахгүй болгосон нь Японы эрх баригчдын “хоцрогдсон, хаалттай сэтгэлгээ”-тэй холбоотой гэж тэмцлийг ахалсан хуульч Сатоши Шинкай ярьж байна.

“Дүрс бичлэг анх удаа олон нийтэд хүрч байна. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа Битлзийн фэнүүд, судлаачдын анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлжээ.

Битлз хамтлаг Японд ганцхан удаа аялахдаа таван удаа концерт зохион байгуулж байсан гэдэг.

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
21- р зуун [192.82.78.214] 2022/10/4
Одоо Хэддүгээр зуун билээ. Эртээ урдын цагт эмгэн өвгөн хоёр битлз сонсдог байжээ.
2 | 1 Хариулах
Зочин [23.120.10.42] 2022/10/4
1945 онд нутагтаа атомын бөмбөг дэлбэлүүлж, дайнд ялагдаж дээр нь маш их дайны төлбөрт унасан Япон орон 20 хүрэхгүй жилийн дотор улсаа босгож, тухай үед алдар цуу нь оргил үедээ байсан Битлзийг урьж байсан гэхээр хурдан хөл дээрээ боссон байгаан шүү. Гэтэл бид сүүлийн 30 жил яг юу хийв ээ?
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.12] 2022/10/4
30 жилийн дотор хөл дээрээ мөлхөлөө, удахгүй хэвтэх байх
4 | 0 Хариулах
Зочин [122.201.24.174] 2022/10/5
30 жил оросын гар хөлүүд монголыг мөлхүүллээ
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.113] 2022/10/7
Барууны эдийн засгийн алуурчид
0 | 0 Хариулах