Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Хэт ачаалал үүсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгаснаас шалтгаалж ахуйн гал түймэр гарч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор объектын гал түймрийн дуудлага нэмэгджээ.

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд ахуйн галт түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Нийслэлээс ахуйн галт түймэр, угаарын хийн хордлогыг бууруулах зорилгоор "Гал ганц хоромд...Мартаж болохгүй" нөлөөллийн 45 хоногийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаа.

Санамсар болгоомжгүйгээр хаясан ганцхан шүдэнз, тамхины иш, унтраалгүй орхисон цахилгаан хэрэгсэл зэргээс болж гал түймэр гарч, эрдэнэт хүний амь нас эрстдэг.

Тодруулбал, ил задгай гал, үнс нурам, цахилгааны аюулгүй байдлаас үүдсэн объектын гал түймрийн дуудлага маш их гардаг бөгөөд гал түймрийн дуудлага ихэвчлэн эцэг, эхчүүд ажилдаа явсан хойно буюу цахилгаан эд ачаалалтай 11:00, 17:00 цагийн үед гардаг бол гэр хороололд ялангуяа шөнө дунд гал түймэр гарсан дуудлага бүртгэгддэг.

Ихэнхдээ цахилгааны хэт ачааллыг үүсгэсэн буюу нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах зэрэг шалтгаанаас гал түймэр гарч байна. Иймд галын аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдүүдийг гэрт нь хараа хяналтгүйгээр орхихгүй байх шаардлагатай.

Гал ганцхан хормын дотор хэзээ ч нөхөж баршгүй хагацал, гай гамшгийг авчирдаг гэдгийг санаж, галын аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/1480533882412181