Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны зам, Таван шар зэрэг дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар болов

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг Нийслэлийн Засаг даргын орлогч болон БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” компанийн удирдлагууд өнөөдөр баталжээ.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэхүү төсөл хэрэгжих юм байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллах бөгөөд нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэв.

Зураг төслийн ажлыг найман сарын хугацаанд боловсруулж, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Харин дараа нь нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм байна.

Нүхэн гарц барих дөрвөн байршил:

  1. Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц.
  2. Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.
  3. Баянгол дүүрэг, Гермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц.
  4. Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц.

Ингэснээр нийслэлийн гол дөрвөн байршилд босоо чиглэлд автомашины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэв.

зураг