Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

SENDLY НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО!

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 1
Сурталчилгаа

Sendly IPO анхдагч арилжааны захиалга дуусаж 3000-уулаа боллоо.

Өнөөдрийн байдлаар Sendly хувьцаа 115.25%-иар буюу 11,582,502,300₮ захиалгын үнийн дүнтэй арилжаалагдсан байгаа нь хөрөнгийн зах зээлд тодхон үлдэх үйл явдал болов. 

зураг
 

Бид: 

Валютын орлогоор баталгаажсан 

Sendly мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 37000 удаагийн гүйлгээгээр 11.2 сая долларын валютын урсгалыг Монгол улс руу оруулж ирсэн байна. Sendly сар бүр 600,000 ам.долларын валютын орлого олдог бөгөөд БНСУ, БНХАУ-д мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ нэвтрүүлснээр сар бүр 3.0 сая ам.доллар орлого олох төсөөлөлтэй байгаа нь валютын орох урсгал бага байгаа өнөө үед давуу тал болж байна.  

Хамтын ирээдүй

Sendly нь орон нутагт 48, Улаанбаатар хотод 6, нийт 54 салбараар дамжуулан олон төрөлт санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд ББСБ-ын хүрээнд 14.7 тэрбум төгрөгийн зээлийн багцыг 8’000 гаруй харилцагчдад олгосноос 4’749 нь эмэгтэй ЖДҮ эрхлэгчид байсан аж. 

зураг
 

Бид IPO гаргах бэлтгэл ажил эхэлсэн мөчөөс компанийнхаа нэгэн эд эс нь болсон ажилтнууддаа зориулан хувьцаа эзэмшүүлэх урамшуулалт хөтөлбөрийг зарласан билээ. 

Уг хөтөлбөрт нийт 100 гаруй ажилтнууд хамрагдаж эртнээс компанийнхаа өсөлт хөгжилд итгэл үзүүлсэн бөгөөд хөтөлбөрөөс гадуур нэлээдгүй ажилтнууд мөн хувьцаа худалдан авсан байгаад бид маш их баяртай байгаа билээ. 

Олуулаа боллоо 

Sendly хувьцаа захиалагчийн тоо 3000 давсан байгаа нь 2017 оноос хойш монголын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан топ 5 компанийн жагсаалтад багтах үзүүлэлт юм. 

 

Бидэнд итгэл хүлээлгэсэн Sendly хувьцаат компанийн хувьцаа 3,416 эзэмшигчид, хөрөнгө оруулагчдадаа баярлалаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.