Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө

ikon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг төллөө.

Тус компани өмнөх онуудад Хөгжлийн банкны зээлийн төлбөрт 107.8 тэрбум төгрөгийг төлөөд байв.

Зээлийн эргэн төлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” ХХК хэвийн ангилалтай зээлдэгч болж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар онцгой анхаарч “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваан Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан.

Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэгтгэснээр бүтцийн томоохон өөрчлөлтүүд гарч үр дүнгээ өгч эхэллээ.