Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Элчин сайдын яамны гаднах самбар дээр "No war" гэж бичсэнийг арилгажээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дайныг эсэргүүцсэн иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд байрлах самбар дээр ОХУ суртал ухуулга явуулдаг гэж шүүмжилж, будгаар "No war" хэмээн бичсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Уг бичгийг өчигдөр арилгасан байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр гудамж талбайн нийтийн эсвэл хэн нэгний эзэмшлийн зүйлийг бохирдуулах нь зөрчилд тооцогдох тул шалгаж байгаа гэдгийг хэлсэн.

Мөн тухайн самбар нь зөвшөөрөлтэй эсэх болон хэний эзэмшлийнх болохыг нийслэлээс тодруулахад "Зөвшөөрөлгүй" гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав