Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: ОХУ-ын Элчин сайдын яамны гаднах самбар зөвшөөрөлтэй эсэхийг тодруулж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг твиттерээс авав.

Дайныг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд байрлах самбар дээр ОХУ суртал ухуулга явуулдаг гэж шүүмжилж, шүршдэг будгаар "No war" хэмээн бичжээ.

Үүнтэй холбоотойгоор самбарын ойролцоо зураг дарсан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл тараад байгаа юм.

Ямар үндэслэлээр, хэчнээн иргэнийг шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Тухайн самбар дээр юм бичсэн үйлдлийг зөрчилд тооцож, шалгаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

Түүнээс гадна нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сараас зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажил эхэлсэн.

Харин тухайн самбар нь зөвшөөрөлтэй эсэх болон хэний эзэмшлийнх болохыг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад "Бид мэдээллийг тодруулж байгаа тул эргээд хариу хэлье" гэв.