Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн автобусны богино эргэлтийн чиглэлүүдийг ярилцаж үүрэг өгсөн ч урагш муутай явна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ойрын хугацаанд түгжрэлийн эсрэг ямар арга хэмжээ авах тухай сэтгүүлчийн асуултад хариулав.

"Сайд гэдэг албан тушаал гараагүй байх үед түгжрэлийн асуудал шийдэгдээгүй явсаар ирсэн. Яармагийн түгжрэл харьцангуй ойлголт, гинжин холбоотой тул шийднэ гэдэг ойлголт бас харьцангуй. Замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд наашаа орж ирээд гацчихна. Байгаа зам нь адилхан нэг л сүлжээ.

Замын түгжрэлийг бууруулах богино хугацааны олон шийдэл бий. Үүнээс Яармаг болон Энхтайваны өргөн чөлөө хэсэгт тусгайлсан эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явах биш BRT-г явуулах асуудал байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Наадамчдын болон Энхтайваны өргөн чөлөөгөөр BRT-г явуулах асуудлыг Азийн Хөгжлийн Банкны зээлд хамруулахыг судалж үзэхийг Хүрэлбаатар сайдад даалгасан.

Түгжрэлийг бууруулах шийдвэр яагаад хурдан гарахгүй байна гэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэж бий. Бодит байдал дээр Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодорхой санал гаргаж үзүүлсэн юм байхгүй. Экспресс автобус гэж төсөл танилцуулсан. Үүний үр дүн нь түгжрэлийг 2%-аар бууруулах байсан тул дэмжээгүй.

Хоёрдугаарт нийтийн тээврийн автобусны богино эргэлтийн чиглэлүүдийг ярьсан. Үүнд үүрэг өгсөн ч урагш муутай явна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв тооцоолол хийдэг. Тооцоолол хийгээд тусгай эгнээг гаргачихаар хажуугийн эгнээний түгжрэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр үүнээс үүдэн гарах үр дагавар, нэгдүгээр эгнээг чөлөөлөх асуудалд хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулан чөлөөлсөн ч бусад нь зөрчдөг. Үүнд торгууль тавьдаг. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчил гарган давхацсан тоогоор 1.1 сая хүн торгуулсан гэхэд 78% төлөөгүй явж байгаа. Торгуулийг албадан төлүүлдэг тогтолцоо байхгүй. Иймд дүрэм журам үүргүүдийг өгсөн. Үүнд хугацаа орж байна" хэмээн тайлбарлав.

Нэг асуудал дээр 3-аас дээш байгууллага холбогдож байна. Нэг нэгийгээ хүлээдэг. Одоогийн байдлаар түгжрэлийн эсрэг яг шийдэгдчихсэн зүйл алга гэв.

ВИДЕО:
https://fb.watch/fPFyP3rXR1/