Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Шинэ автобусыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. 

Ирэх оны төсвийн онцлох арга хэмжээнүүд: 

  • Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан,
  • Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна. Гэхдээ үүнд уул уурхайн салбар хамаарахгүй,
  • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж татварыг тэглэнэ,
  • Мэдээллийн технологийн компаниудын гадаад руу шилжүүлж буй гүйлгээний суутган татварыг таван хувиар бууруулна,
  • Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлнэ,
  • Шинэ автобусыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө,
  • Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна. Тухайлбал, 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулна,
  • Төрийн албан хаагчдын цалингийн системийг шинэчилнэ. Одоогоор 165 төрлийн цалингийн ялгаатай ангилал байна. Үүнийг цэгцэлнэ. Мөн ажилласан жилийн нэмэгдлийг шинэчилж, жил тутамд нэг хувийн нэмэгдэлтэй болгоно,
  • Уул уурхайн компаниудаас орон нутагт өгдөг хандив тусламж өгдөг нь тодорхойгүй байж ирсэн. Тухайлбал, зургаан аймагт 75.5 тэрбум төгрөгийг өгсөн байгаа. Гэтэл энэ мөнгө хэрхсэн нь тодорхойгүй, ил тод бус байгаа. Иймээс тухайн орон нутагт хандив өгөхөөр бол зөвхөн орон нутгийн хөгжлийн санд өгч, ИТХ хяналт тавьдаг болгоно. 
ВИДЕО:
https://fb.watch/fPFyP3rXR1/