ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс болон Бүгд Найрамдах Тува улсын зарим тоон үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа Монгол Улсын тоон үзүүлэлтүүдтэй харьцуулан нийгмийн сүлжээд нийтэлжээ.
Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,174 ам.доллар. Энэ нь ОХУ-ын нэг хүн амд ногдох ДНБ-тэй харьцуулахад 2.7 дахин бага боловч Тува болон Буриадын нэг иргэнд ногдох ДНБ-ээс 15-20% өндөр байна. Эдгээр улс нь ОХУ-ын зах хязгаарт тооцогддог бөгөөд үүнийг харьцуулахын тулд Монголоос Увс аймгийн сонгон үзүүлэлтийг нь мөн харьцуулжээ. Увс аймгийн нэг хүнд ногдох ДНБ 1,771 ам.доллар байна.
Харин дундаж наслалтын үзүүлэлтийг харвал монголчууд орос хүмүүстэй харьцуулахад нэг жилээр урт насалж байна. Харин Буриад, Тувагийн иргэдтэй харьцуулахад дундаж наслалт 2.2-4.2 жилээр урт насалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!