Цистон бол Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны жороор найруулсан 9 төрлийн эмийн ургамлын ханд юм. Цистон дахь эмийн ургамлууд нь
1930 онд Хималай Велнесс Компанийн үндэслэгч Мираж Манал нь өвдсөн заан өдөр бүр нэг ургамал идэж, хэдэн өдрийн дараа зааны биеийн байдал сайжирч, эдгэрэхийг анзаарснаар эмийн ургамлыг судалж, анхны ургамлын эмийг хийж эхэлсэн байдаг. Анхны ургамлын эмээ гар аргаар хийж, цаашид улам боловсронгуй болгон, Хималай үйлдвэрийн үндэс суурийг тавьжээ. Хималай анхны эм нь артерийн даралтыг бууруулах үйлдэлтэй резерпин болох Serpina нэртэй эмийг 1934 онд бүтээсэн. Үүний дараагаар 1952 онд ЛИВ 52 эм, ЦИСТОН, СЕПТИЛИН зэрэг эмийг үйлдвэрлэж, эдүгээ 500 гаруй төрлийн эм болон гоо сайхны бүтээгдэхүүнтэй болжээ.
Цистон эм нь Гималай брэндийн топ 5 борлуулалттай бүтээгдэхүүний тоонд ордог. Хималай Велнесс үйлдвэр нь дотоод зах зээлдээ бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэхдээ янз бүрийн өнгийн бүрээстэй гаргадаг. Жишээ нь Лив 52 нь улаан, Цистон нь шар, Румалай форте нь улаан хүрэн өнгийн бүрээсээр бүрж үйлдвэрлэдэг. Учир нь Энэтхэг улс нь өнгөний соёл өндөртэй бөгөөд өнгө бүр өөр өөрийн бэлгэдэл, утга агуулдаг бөгөөд шар өнгийг бөөрний өнгө гэж үздэг. "Харин дэлхийн бусад улс луу экспортлохдоо цэвэр ургамлын, эко байгалийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа бүрээсгүй гаргадаг."
Улс орон бүр импортын эмийн бүртгэж оруулахдаа эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдал зэргийг үнэлсэн хатуу шаардлагуудтай байдаг. Үүнд:
“Гэхдээ дотор нь байгаа цистон эмийн найрлага, туншил, үйлчилгээ нэг стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байдгийг онцгойлон хэлье”
Цистон эм нь анх 2002 онд Монгол Улсын импортын эмийн бүртгэлд тавигдах шаардлагын дагуу эмийн сав баглаа болон хэрэглэх зааврыг монгол хэл дээрээ хөрвүүлэн, "уламжлалт эм'' эм хэмээн албан ёсоор бүртгэгдсэн.
Химлай Велнесс компанийн албан ёсны вебсайт: https://himalayawellness.in/
Аюурведийн анагаах ухааны алдарт эмч Мираж Маналын санаачилгаар 1930 оноос хойш эмийн ургамлыг судлан, өвчнийг анагаах гайхамшигт нууцуудыг нээн илрүүлсээр байна. 5000 гаруй жилийн түүхтэй Аюурведийн анагаах ухааны Хималай Велнесс Компанийн судалгаа шинжилгээний төв нь орчин үеийн арга технологитой хослуулан бүтээгдэхүүн нэг бүр дээр ажиллаж, хүний биед хоргүй, гаж нөлөөгүй, эмчилгээний өндөр идэвхтэй цэвэр ургамлын найрлагатай, эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэсээр байна. Эдүгээ тус үйлдвэр нь 3000 гаруй ажилтантай,
Бүтээгдэхүүний чанарын хяналт болон судалгаа шинжилгээг Өндөр Чанарын Шингэний Хроматограф/ HPLC/ Өндөр Чанарын Нимгэн Үет Хроматограф /HPTLC/ , Цөмийн Шингээлтийн Спектрофотометр /AAS/ зэрэг шинжилгээний аргуудаар хийдэг. Хималай Велнесс Компанийн эмийн найрлагад ордог олон тооны эмийн ургамал, эрдсүүд нь бие биеийнхээ эерэг үйлдлийг дэмжихээс гадна сөрөг нөлөөллийг дарах ерөндөг болдог давуу талтай.
Маш олон эмч, эмнэлгийн ажилтан болон хэрэглэгчид 100% ургамлын найрлагатай, үр дүн нь судалгаа шинжилгээгээр батлагдсан, эмчилгээний өндөр идэвхтэй, хор аюулгүй Хималай Велнесс Компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ хуулийн 3.1.3 заалтад "уламжлалт эм" гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор тодорхой тун, хэмжээгээр хэрэглэдэг, уламжлалт анагаах ухааны жорын дагуу ургамал, амьтан, эрдсийн гаралтай бодис болон үнэт эрдэнэс оруулан уламжлалт болон үйлдвэрийн аргаар бэлдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэлнэ.
Цистон нь олон ургамлын нийлмэл найрлагатай, хоргүй, зөөлөн эм учир жоргүй олгогдог эм болно.
Цэвэр эмийн ургамлын, хоргүй, зөөлөн, олон тооны клиник судалгаагаар батлагдсан бөгөөд бөөр, шээс дамжуулах замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хавсрах, дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой учир жоргүй олгох эмийн ангилалд ордог байна.
Бөөр, шээс дамжуулах замын чулуужих эмгэг, болон үрэвсэлт өвчний үед Цистон эмийн үр дүн, аюулгүй байдлыг судалсан клиникийн 50 судалгааг нэгтгэсэн судалгааны үр дүнг хуваалцаж байна.
Цистоны судалгааны үр дүн:
Судалгаанд нийт 1-72 насны , 1837 хүн оролцож, 2ш өдөрт 2 удаа 14 хоногоос 2 жил хүртэлх хугацаагаар уусан.
Судалгааны үр дүн:
Цистон эмэн дээр хийгдсэн бүхий л судалгааны дэлгэрэнгүйг дараах линкээс үзэж болно. researchpapers.himalayawellness.in
Өөрөөр хэлбэл эдгээр эмгэгүүд нь бөөрний хүндэрсэн өвчлөлүүд учир зөвхөн эмчийн заавраар эмийн эмчилгээ, хоол эмчилгээ хийлгэнэ. Эдгээр өвчлөлийн үед цэвэр эмийн ургамлын хандаар найруулсан ЦИСТОН нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж, бөөрийг хоёрдогчоор нянгийн халдварт өртөхөөс сэргийлж, хамгаалдаг болохоос биш бөөрийг чинь цоо эрүүл болгож чадахгүй. Зөвхөн бөөр дэмжих эмчилгээ л болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нэгэнт бөөр олон жилээр өвдсөн, бөөрний бүтэц ихээхэн өөрчлөгдсөн үед тэр өөрчлөлтийг эмчлэх хэцүү. Ургамлын цистон эм бол таны бөөрийг дэмжиж л тус болно.
Тиймээс ЦИСТОН эмийг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!