“Туушин” зочид буудалд
09:00 цагт Ази-Номхон далайн банк, санхүүгийн институтүүдийн холбоо болон “Banking and Finance Academy” хамтран “АПАБИ 2022” олон улсын чуулга уулзалт зохион байгуулна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт
09:00 цагт “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” олон улсын хурал болно.
“Интерном”-ын байранд
10:00 цагт Монгол-Канадын хамтын ажиллагааны төвөөс Канад улсын их, дээд сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны уулзалт болно.
Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд
11:00 цагт Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд
11:00 цагт “Монгол-Беларусь бизнес форум” болно.
Төрийн ордонд
12:00 цагт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийнэ.
Шангри-Ла Нью-Йорк танхимд
13:30 цагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Рио Тинто компанийн Монгол дахь захирал Х.Амаржаргал нар тэрбум мод төслийн хүрээнд 2.3 сая долларын гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
“Туушин” зочид буудалд
14:00 цагт "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно.
14:00 цагт дохионы хэлний олон улсын өдрийг “Дохионы хэл биднийг нэгтгэдэг” уриатай явуулж байгаа бөгөөд тус өдрийн хүрээнд “Монгол дохионы хэлний хуулийг дэмжье” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
"Corporate Convention Centre"-т
15:00 цагт "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!