Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Хосе Гарридо нар өнөөдөр цахим уулзалт хийв.
ОУВС-гаас манай улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтран хуулийн этгээдийн бус хувь хүний төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай эсэх талаарх судалгааг хийж байна.
Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Санхүүгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан уг хуульд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ШӨХТГ-аас хяналт тавих чиг үүргийг тодорхой болгох саналтай байна" хэмээн хэлсэн юм.
ОУВС-гийн хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Хосе Гарридо цаашид ШӨХТГ-тай хамтын ажиллагаа өргөжүүлж, дээрх судалгаа болон энэ төрлийн хууль, эрхзүйн орчныг сайжруулахад хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: ШӨХТГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|