Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээг УУХҮЯ-наас "Оюу толгой" компанитай хамтран анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 19-23-ны өдрүүдэд болох уг арга хэмжээнд 400 гаруй зочид, төлөөлөгч оролцож буйгаараа онцлогтой.
Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ "Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар маань нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуул-олборлолт-боловсрулалт-борлуулалт-хуваарилалт-ын зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээндээ хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээг чиглүүлэн ажиллах" болно.
Эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж, гацааж буй гурван асуудлыг сайдын хувьд дурдъя.
Эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд энэхүү чуулга уулзалтаас гарна гэдэг итгэлтэй байна" хэмээсэн.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хариуцлагагүй уул уурхай яагаад байгаа вэ гэдэг талаас нь бид асуудалд хандах ёстой. Байгальд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн асуудалд яам бодлогын хувьд хатуу хандана.
Гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа шалтгаан нь хууль эрх зүй тогтворгүй, хоёрдугаарт иргэдийн эсэргүүцэл их байгаатай холбоотой. Иймээс аль аль асуудлын гол цэгийг олохын төлөө чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Тухайн орон нутагт амьдардаг иргэдийн эсэргүүцэл бол буруу биш. Зарим нэг хүмүүс мэдээлэл дутмаг байгааг далимдуулан иргэдэд буруу ойлголт өгч байгаа. Томоохон уул уурхайн компаниуд бол хариуцлагатай байж чадаж байгаа. Энэ салбарт бодлогын хүрээнд том саад тотгор байхгүй. Сайдын үүргийг авсны дагуу аж ахуйн ажлаа сайн гүйцэтгэх хэрэгтэй гэж харж байна. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь их чухал байгаа" гэсэн юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!