ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 16 үйлдлийн систем зах зээлд нэвтэрлээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн iPhone ухаалаг гар утсанд зориулсан iOS үйлдлийн системийн 16 дахь хувилбар өнөөдрөөс зах зээлд нэвтэрч байна.

iPhone 8 загвар болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн бүх iPhone гар утсанд энэхүү системийг суулгах боломжтой юм. Ингэхийн тулд Settings->General->Software Update хэсэгт нэвтрээд зааврын дагуу үнэ төлбөргүй суулгана.

iOS 16 системд олон шинэ боломж нэмэгдсэний дотор хүмүүст хамгийн ойр боломжуудаас танилцуулж байна.

  • Lock Screen (Цоожтой дэлгэц)

Цоожтой дэлгэц өмнөхөөсөө илүү хэрэглээтэй, ухаалаг болсон нь шинэ системийн нэг гол онцлог юм. Цоожтой дэлгэцэнд юу юуг гаргах, ямар хэлбэр бүтэцтэй харагдуулахыг шийдэхээс гадна олон дэлгэцийг ээлжлэн сольж болдог болжээ.

Өөрөөр хэлбэл дэлгэцийг баруунаас зүүн тийш гүйлгээд өөр өөр хэв маягтай, хэрэглээтэйг сонгож болно. Бас дэлгэцэнд харагдаж байгаа элементүүдийн фонт, өнгө, байрлал зэргийг хурууныхаа үзүүрээр өөрчилж болдог болжээ.

Өмнө нь зөвхөн Wallpaper буюу дэлгэцийн зургийг цоожтой дэлгэцэнд гаргадаг байсан бол одоо Цаг агаар (Weather), Од эрхсийн байрлал (Astronomy) зэрэг виджетүүдийг нэмээд бодит цагийн горимд (realtime) төрөл бүрийн мэдээлэл харах боломжтой болсон байна.

  • Messages буюу мессэж

iPhone хооронд мессэж дамжуулдаг Messages үйлчилгээнд илгээснийхээ дараа засах, буцаах зэрэг өөр хэд хэдэн боломж нэмэгджээ. Тухайлбал хүнд илгээсэн мессэжээ 15 минутын дотор засах, хоёр минутын дотор буцааж татах (хүлээн авагч дээр устгах) боломжтой болсон байна. Илгээсэн мессэжээ зассан ч засахаас өмнөх анхны хувилбарыг хүлээн авагч харж болохоор шийджээ.

  • Live Text буюу амьд текст

Дүрс бичлэгийг түр зогсоогоод дотор нь харагдаж буй текстийг хуулах, орчуулах зэргээр ашиглах боломжтой болжээ. Амьд текст нь англи зэрэг түгээмэл хэлнүүдээс гадна япон, солонгос, украин хэлээр бичсэнийг таньдаг болсон байна. Ер нь текстээс гадна гэрэл зураг, дүрс бичлэг доторх бусад хэлбэрийн мэдээллийг ч нэг товшилтоор сонгоод янз бүрийн зорилгоор ашигладаг болжээ.

  • Health (Эрүүл мэнд)

Apple-ийн эрүүл мэндийн аппликэйшнд уух эмийнхээ хугацаа, давтамжийг тохируулан сануулдаг болгосон байна. Мөн ууж буй эмүүдийнхээ зургийг камераар оруулснаар ялгаж таних, интернэтээс мэдээллийг нь олж авах боломжтой болжээ.

  • Эможи хайлт

iOS 16 системийн гарнаас эможийг бичиж хайхдаа монгол хэл ашиглах боломж нэмэгджээ. Apple компани шинэ системдээ олон үндэстний 19 хэлийг нэмсний дотор монгол хэл багтсан байна. Жишээлбэл амьтны эможи оруулахдаа “амьтан” гэж хайвал үр дүнд нь сонголтууд гарч ирэх юм.

 

Эх сурвалж: Apple

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
100
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.88.156] 2022/9/14
Утас андройд шиг л болоод байна даа
5 | 12 Хариулах
Зочин [107.2.207.39] 2022/9/14
uuu ingeel boloo yumuu
0 | 1 Хариулах
Зочин [66.181.181.223] 2022/9/13
omnoh zagvaruudaa jiideg hogiin shulaach kompany
3 | 11 Хариулах
Зочин [64.119.19.14] 2022/9/13
жийхгүй бол эвдрэхгүй байгаад л байна шд хаха
4 | 1 Хариулах
Зочин [202.70.34.2] 2022/9/14
omnoh zagvaruudn goln ajiluulj diilehgui uchraas update gargah shaardlaggui gsn ug
1 | 0 Хариулах
лаларчацагабаларцэцэг [133.130.231.58] 2022/9/14
Iphone 8 аас хойших бүх загварт шинэчлэл хийгдэж байншдээ, үүнээс илүү юу хүссэн ацан бандаашны тасархай эрзийн вэ
8 | 1 Хариулах
Зочин [66.181.179.137] 2022/9/14
Buh iPhone uud 5jiliin l uilcilgee avna jishee ni iPhone 7 5jiliin umnu garsan ucraas odoo iOS bolon busad uilcilgeeg iPhone 7 bolon iPhone 7goos umnuh iPhone uud avahq
0 | 0 Хариулах
xxa [202.179.21.214] 2022/9/15
xarinch androidoos udaan update ogdiishde
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.220] 2022/9/13
Gatsnshu neeh guitsed boloogu bh
1 | 0 Хариулах
./. [202.126.90.79] 2022/9/13
android 13 hurdqn garaasqi
2 | 7 Хариулах
RandomDude [203.91.119.147] 2022/9/15
Гарцышдээ арай.
0 | 0 Хариулах
fsda [202.21.108.217] 2022/9/13
инсталл хийчихсэн дажгүй юм байна, lock screen customize ix гое бна
9 | 3 Хариулах
Зочин [202.9.46.244] 2022/9/13
ios 1601 хэзээ зах зээлд гарах вэ аймар удаан хүлээжийнаа
0 | 14 Хариулах
Зочин [202.9.46.244] 2022/9/13
ios 1457 систем хэзээ гарахийм бэ
0 | 6 Хариулах