Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт гол үүрэгтэй Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэж байна.
Тус төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг нь 70 гаруй жилийн түүхтэй төмөр замын ууган байгууллага болох УБТЗ-ын "2 ЗАГАЛ-002" зүтгүүр бүхий 4722 тонн жинтэй 2050 дугаар галт тэргээр УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн машинч Ц.Энхболд, туслах машинч Б.Баясгалан нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн командаар хөдөлгөөнийг эхлүүлж, аялалд гарлаа.
Ийнхүү УБТЗ-ын хамт олон Монгол Улсынхаа хөгжлийг урагш ахиулах хөгжлийн замын анхны тээвэрлэлтийг хийсэндээ баяртай байна.
Ташрамд сонирхуулахад 2 секцийн 10 ширхэг “2 ЗАГАЛ” илчит тэргийг 2005 УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд америк илчит тэрэгний хөдөлгүүр, цахилгааны эд ангийг ашиглан бүтээсэн өнөөдрийг хүртэл төмөр замын тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа хүчирхэг найдвартай зүтгүүр юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!