Дархан-Уул аймгийн Прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлтэй хамтарч “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил”-ын аяны хүрээнд ЕБС-ийн 9, 10 дугаар ангийнханд эрх зүйн сургалт явуулжээ.
Сургалтанд “Энэрэл”, ”Дархан” дээд сургуулийн ерөнхий боловсролын сургууль, “Од цогцолбор” сургуулийн 200 орчим сурагч хамрагдсан байна.
Тус Прокурорын газраас сургалт явуулахдаа сургуулийн насны хүүхдүүдийн сэтгэхүйд тохирсон сэдвээр явуулсан нь үр дүнтэй болсон гэж дүгнэээд буй аж.
Сургалтыг аймгийн Прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Баточир, туслах прокурор хууль цаазын ахлах зөвлөх Б.Даваадулам, Н.Идэр нар хамтарч явуулсан бөгөөд сургалтын дараа сурагчдын сонирхсон асуултанд хариулсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!