2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Сургуулийн автобус” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 17 сургуулийн 17 чиглэлд 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр болжээ. Үүнд:
Hэгдүгээр баазаас долоон чиглэл
- С-1 Ботаник - 1 дүгээр сургууль-45-р сургууль,
- С-2 Ботаник - 31-р сургууль-6-р сургууль,
- С-4 Буянт Ухаа-2 - 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
- С-5 Яармагийн эцэс - 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
- С-6 Нисэхийн эцэс-Буянт-Ухаа-1, 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
- С-23/С-24 Ботаник -23-р сургууль-24-р сургууль,
- С-32/С-33 Ботаник -5-р сургууль-50-р сургууль,
Хоёрдугаар баазаас 10 чиглэл
- С-7 Буянт Ухаа-23-р сургууль-24-р сургууль,
- С-8 5 шар-23-р сургууль-24-р сургууль,
- С-9 5 шар-1-р сургууль-45-р сургууль,
- С-10 5 шар-31-р сургууль-6-р сургууль,
- С-11 5 шар-5-р сургууль-50-р сургууль,
- С-13 Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-72-р сургууль,
- С-15 ЧД-ийн 149-р сургууль - Гандан,
- С-16 7 буудал-23-р сургууль-24-р сургууль,
- С-18 Буянт Ухаа-45-р сургууль-1-р сургууль,
- С-19 Буянт Ухаа-6-р сургууль-31-р сургууль
гэсэн дээрх чиглэлүүдэд дадлага туршлагатай жолооч нарыг бэлтгэн сурагчдаа тээвэрлэхэд бэлэн болоод байна гэж "Зорчигч Тээврийн Нэгтгэл" ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!