ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн төхөөрөмж Ангарагт хүчилтөрөгч үйлдвэрлэж чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Moxie хүчилтөрөгчийн бичил үйлдвэр

Ангараг гарагт илгээсэн бяцхан төхөөрөмж хүчилтөрөгч үйлдвэрлэж чадсан тухай NASA мэдээлжээ.

Moxie нэртэй уг төхөөрөмж жижиг хэмжээтэй модны түвшинд хүчилтөрөгч үйлдвэрлэж байгаа юм байна. Ингэхдээ Ангараг гарагийн нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг агаар мандлаас хүчилтөрөгч гарган авч байгаа юм.

Одоо хэдэн зуун модны хэмжээнд хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай Moxie-гийн томруулсан хувилбарыг Ангарагт илгээхээр NASA төлөвлөж байгаа гэнэ.

Ингэснээр Ангарагт очих анхны хүмүүс амьсгалах агаартай болох юм.

NASA энэхүү төхөөрөмжийг Perseverance станцтай хамт Улаан нүдэн гарагт илгээж байжээ.

Moxie өнгөрсөн хугацаанд өдөр, шөнийн цагаар болон өөр өөр улиралд нийтдээ долоон янзын орчин нөхцөлд хүчилтөрөгч үйлдвэрлэж туршсан байна.

Бүх тохиолдолд түүний нэг цагт үйлдвэрлэх хүчилтөрөгчийн хэмжээ зорилтот түвшиндээ хүрсэн гэнэ.

Ангараг гарагт хангалттай хэмжээний хүчилтөрөгч үйлдвэрлэснээр хүмүүс амьсгалаад зогсохгүй, сансрын хөлөг тус гарагийн гадаргаас хөөрөх боломжтой болох юм.

“Энэ бол өөр нэг гарагийн гадаргын нөөцийг химийн аргаар өөрчлөн хүний хэрэгцээт зүйл болгох боломжтойг харуулсан анхны туршилт юм” гэж Moxie төслийг хариуцагч, Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн профессор Жефри Хофман ярьжээ.

Moxie-гийн одоогийн хувилбарыг Perseverance станцын дотор багтаахын тулд жижгэрүүлсэн бөгөөд ажиллах хугацаа нь ч богинохон юм байна.

Харин дараагийн том хувилбар нь хүчилтөрөгчийг тасралтгүй үйлдвэрлэх чадалтай байх ажээ.

Ангараг гарагийн уур амьсгалын бараг ямар ч нөхцөлд хүчилтөрөгч үйлдвэрлэж болохыг Moxie батлан харуулсан байна.

Харин температур огцом өөрчлөгддөг үе болох үүр цайх болон бүрэнхий болох үеэр туршиж чадаагүй байгаа гэнэ.

“Ангараг дээр хүмүүсийг амьдруулахын тулд дэлхийгээс маш олон зүйлийг тээвэрлэн хүргэх хэрэгтэй болно. Гэхдээ хүчилтөрөгчийг яах билээ? Хэрвээ үүнийг тэнд нь үйлдвэрлэж чадвал маш том дэвшил болох юм” гэж Хоффман тайлбарлажээ.

Энэхүү туршилтын тайлан Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.138] 2022/9/2
Ёстой шаал худал. Хаана бна тэр саран дээр буусан энэ тэр. Хаа бсан 20 дугаар зууны дунд үед бууж бсан юм бол одоо 21 р зууг гарчихаад нэлээд явчихлаа. Буух нь байтугай л баймаар юм. Оросоос пуужингийн хөдөлгүүр гуйгаад л байж байх юм бна ш дээ.
2 | 6 Хариулах
Зочин [150.129.142.40] 2022/9/3
Erguu [хориотой үг] mini sudlagdtsan hun buutsan garig deer baahan tusuv gargaad ahij ochino gej yu bdiin malaa
4 | 0 Хариулах
2025 [202.126.89.175] 2022/9/4
2025 онд анхны эмэгтэй, түүний араас анхны өнгөт арьст хүн саран дээр буух гэж байна. Жаахан юм уншиж судлаж байгаад х у ц а ж байлдаа о р к о о.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.246] 2022/9/2
АНУ тэргүүтэй барууны орнуудын хөгжил дэвшил ОХУ БНХАУ тэргүүтэй тоталитар, авторитар дэглэмтэй улс орнуудаас ямар ялгаатай байгааг энэ мэдээ л харуулж байна даа. ОХУ -г зөв замаар залвал оюуны потенциал, нэгдэн нягтрах чадвар, ачаалал даах чадвар, хүн чанар гээд л авах юм ихтэй л ард түмэн дээ. Даанч төрд байгаа хэд нь энэ улс орныг, ард түмнийг ёстой шившгийн хөндийгөөр чирээд алхаж байна даа.
4 | 1 Хариулах
зочин [66.181.182.35] 2022/9/1
Хиймэл дагуулаа гэж дэлхий хүртэл дагуултай байхад…манай улс л..
0 | 0 Хариулах
Зочин [116.37.36.14] 2022/9/1
ГАДААДАД ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖӨӨД БАЙДАГ. ТЭГЭХЭД МОНГОЛЧУУД МОДОН ЖОРЛОНДОО ХАЙР ЗАРЛАСААР Л... МОНГОЛЫН ИРГЭД НЬ Ч ШИНЖЛЭХ УХААНЫ НААД ЗАХЫН МЭДЛЭГГҮЙ МУЛГУУ ТЭНЭГҮҮД. БАС ТӨР НЬ ШИНЖЛЭХ УХААНЫХАА ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТСАН БОДЛОГО БАРИМТАЛДАГ. ТАЛХНЫ УУТАА Ч ХҮРТЭЛ ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭЖ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ АРЧААГҮЙ ЮМНУУД Ш ДЭЭ ЧААВААС.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.160.52] 2022/9/1
Нөгөө МАН 100 жил суга хөгжүүлсэн гээд байдаг нь яалаа?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.52] 2022/9/1
Бас Ю.Цэдэнбал Монголыг маш ихээр хөгжүүлсэн гэдэг нь хаана байна?
0 | 3 Хариулах
? [202.126.88.208] 2022/9/2
Tgul ygd uuru odoo hurtl atsaa hiigd baas shees tembuuteige hutgaldagu yvjgn
0 | 0
Зочин [202.126.88.182] 2022/9/3
Shinjleh uhaandaa mongo zartsuulahgu bga uls yaj hogjihovdoo
0 | 0 Хариулах
MGL [202.126.89.148] 2022/9/1
zaa tend neg gazar olj away da
0 | 0 Хариулах
medleggui hun [202.126.89.210] 2022/9/1
hunii bienees garch baigaa hii huchilturugch mun uu
0 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2022/9/1
Биш. Унгас.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.4] 2022/9/1
😆😆😆
0 | 0 Хариулах
hh [66.181.168.8] 2022/9/2
унгас уу, хэсэг амьсгалаад үзэхгүй юу дөө ахаха
0 | 0 Хариулах
Монгол Хүү [172.58.89.62] 2022/9/1
2100 он, АНУ агуу их шинжлэх ухааны нээлт хийж хүн төрөлхтөн бусад гараг дээр амьдрах, шинэ соёл иргэншил үүсгэх боломжтойг зарлав!!! Энэ мэдээний дараа тухайн гараг бүрийг устгах чадвартай зэвсэгтэй!!! Гэдгээ Орос орон мэдэгдэж, бүх хүн амыг авч явахгүй бол бүгдийг сүйрүүлнэ хэмээн заналхийлэв, харин хөрш Монгол улсын Ардын нам модон жорлонг устгаж, Дарханы замын их бүтээн байгуулалтыг дуусгаж, Улаанбаатар утаагүй болсон тул мөхөж буй Дэлхий гараг дээр ард түмнээ үлдээгээд тэнгэр угсаат ЗГ, ЕС, Ерөнхийлөгч-н гэр бүлийнхэн явах болсон тухай зарлав.
7 | 1 Хариулах
Хариулт [66.181.161.101] 2022/9/1
172.58 Чи АНУ багт ороод анхны монгол нисгэгч болж очоорой.Тэнд очоод л угаартаж үхнэ.Замдаа цацраг идэвхт хордож нас барах ч магадлал маш өндөр.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.4] 2022/9/1
Хэдэн аравны дараа ангараг дээр асар том бүтээн байгуулалт өрнөх болно
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.151] 2022/9/1
Odoogoor 2026 ond anxnii bag Angarag garig ryy yavax tuluvtei bgaa. SpaceX Starship tusul yag tuluvlusun xygacaanii dagyy yavj bgaa udur shjnugyi xygjyyleltiin ajil erchimtei yavj bn. Ene jildee Starship sansariin xulguu ayulgyi tyvshind xyrtel xygjyylj chadna mun oiriin 1-2 sardaa sansariin toirog zamd garax anxnii nisleg xiigdexeer tuluvtei bgaa.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.32] 2022/9/1
Өсөж үржиж ханадаггүй ядуу оркуудыг тэр ангараг руу нь явуулбал таарна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.7] 2022/9/1
mongolchuud malaa hariulsaar l...
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.194] 2022/9/1
Оросууд хөрш улсруу халдаж газар нутгаа тэлэхээр санаархаж байхад, АНУ дэлхийгээс хальж өөр гаригт хүн төрөлхтөнийг сууришуулах гэж ажиллаж байна. Энэ гол ялгаа юм даа.
11 | 4 Хариулах
Хариулт [122.201.22.86] 2022/9/1
ЧИ ГАДНЫ 2 УЛСАА ХАРЬЦУУЛЖ БАЙХААР МОНГОЛ УЛСАА ХАРЬЦУУЛААЧ ЭЭ.ОРОСТОЙ ОЙРЫН ЖИЛД САНСАР СУДЛАЛД ХАМТАРНА ГЭСЭН ЧИНЬ ХАА ХОЛЫН АНУ АГУУ АГУУ ГЭЭД ХАЛУУРААД ХАДУУРААД ЯВЧИХЛАА.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.160.52] 2022/9/1
Оросуудыг шүтээд... Оросыг дагасан улс ядуурдаг, АНУ-г дагасан нь, бүр ядахнаа тэд шиг амьдарсан, тэмцсэн нь сэхдэг юм биш үү?
0 | 1 Хариулах
hh [66.181.168.8] 2022/9/2
яаж хамтардын ганц суудал олоод Гүррагчаа шиг кноп дарж болохгүй гээд загнуулаад сууж байгаад ирэх үү
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.160] 2022/9/1
Галав юүлэхэд манай дэлхийн баячууд ангараг руу явахад улам ойртож байна
0 | 3 Хариулах
ЗОЧИН [192.82.73.53] 2022/9/1
АНГАРАГ ГАРИГ ГАЛАВ ЮҮЛСЭНЭЭС ЯЛГААГҮЙ ЦАГ УУРТАЙ ГАРИГ ШҮҮ ДЭ.
9 | 0 Хариулах
Хариулт [122.201.22.86] 2022/9/1
Тийм ээ Тэнд битүү бүрхүүлэн доор амьдарах боловч ирэх очих хугацаа ,битүү орчин гээд маш хэцүү юм хүлээж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.52] 2022/9/1
Ангарагаа болио. Эргүүгээ гаргахыг бодоо.
0 | 0