Үндэсний ууган үйлдвэрлэгч байгууллага болох “Талх Чихэр” ХК 1984 онд “Талх Чихрийн комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 38 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл хүнс Таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК өнөөдөр 900 гаруй ажилтан албан хаагчтайгаар талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэж, нарийн боов, жигнэмэг, чихэр, бялуу, бэйкери гээд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, шинэ хэрэглээ, соёл бий болж байгаа учраас бүтээгдэхүүний нэр төрөл нэмэх, бүтээгдэхүүний чанар стандартад анхаарах шаардлага байнга бий болдог. Энэ хүрээндээ үйлдвэрийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулж, 150 шинэ ажлын байрыг бий болгоод байна. Иймээс 8 сарын 26, 27-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн байранд “ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР, ТОГТМОЛ ОРЛОГО” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Уг өдөрлөгт оролцсоноор:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!