ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дундговийн Өлзийт сумын иргэд уран олборлохыг эсэргүүцэж, 17 дахь удаагийн шаардах бичгээ төр засагт хүргүүлж байна

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн фэйсбүүк хуудсаас авав.

Дундговь аймгийн Өлзийт суманд уран олборлолтын үйлдвэр барих үйл ажиллагааг эсэргүүцэж, нутгийн иргэд “Урангүй Монгол, хууль бус ураны эсрэг дуу хоолой” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тухайн сумын нутагт уран олборлолтын үйлдвэр барих гэж байгаа "Гурван сайхан" гэх компани анх 1994 оноос хайгуул явуулж, 2018 онд үйлдвэр барих үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүнийг иргэд олон удаа эсэргүүцэж, төр засагт хандсан ч тодорхой хариу ирүүлдэггүй. Өнгөрсөн долдугаар сараас тэдний тус компанитай тэмцэх тэмцэл ширүүсэж, малчид эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар тэд ярилаа.

"Манай нутгийн гүний усны нөөц рүү хүхрийн хүчлийн уусмал шахаж туршилт хийснийгээ огт хоргүй гэж тайлбарладаг"

Тус сумын иргэдийн төлөөлөл "Манай нутагт уран олборлолтын үйлдвэр барихыг эсэргүүцэн, нийт 1,000 хүний гарын үсэг цуглуулж, өнөөдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна.

Бид зөвхөн ураны олборлолт хортой, цаашид бид хордож магадгүй гэсэн хоосон хардалтаар эсэргүүцээгүй бөгөөд маш олон баримт бий.

Тухайлбал, уранаас болж мал үхэж, ургийн гажигтай төл маш олноор гардаг талаар Мал эмнэлэг зэрэг байгууллагаар шинжлүүлэхэд ямар нэг халдварт өвчин биш, цаашид нарийвчлан судлах гэсэн хариу ирдэг. Ургийн гажиг нь халдварт өвчин биш тул МЭЕГ үзүүлэн маягаар хадгалж байгаа гэх баримтууд бий.

Мөн манай нутгийн иргэдийн хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтын судалгаагаар бусад сум, багийн иргэдээс хоёр дахин их өвчлөлтэй байна гэсэн дүн гарсан.

Түүнчлэн дээрх компани 1998-2000 онд манай нутгийн хүн амын ундаалдаг усны яг дэргэд нь хүхрийн хүчлийн уусмал шахаж, ураны туршилтыг Монголд анх удаа, ямар ч хяналтгүйгээр хийсэн байсныг бид сүүлд мэдсэн. Тэд манай нутгийн гүний усны нөөц рүү хүхрийн хүчлийн уусмал шахаж туршилт хийснийгээ огт хоргүй гэж тайлбарладаг.

Үүнийг Монгол Улсын хууль, дүрмийг гадаадын нэг компани төр засаг, ард иргэдтэй нь доромжилж байна гэж үзэхээр байна. Тиймээс өнөөдөр 17 дахь удаагийнхаа шаардаж бичгийг төр засагт хүргүүлж байна.

Нутгийнхан төр засгаас ажлын байр, бэлчээр, ус гээд юу ч нэхээгүй. Зөвхөн биднийг эцэг, өвөгдөөрөө олон зуун жил амьдарч ирсэн газар нутагт Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эрүүл аюулгүй орчинд, амгалан тайван амьдруулаад өгөөч гэж л гуйж байна. Нутаг орныхоо төлөө бид эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн ярилаа.

"Ураны хор нөлөө нь одооноос малчдад нөлөөлж эхэлсэн"

Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн малчин н.Ганцолмон “Манай багт нэр бүхий компани малчдын зөвшөөрөлгүйгээр уран гэх хорыг олборлох гэж байгааг иргэд маш ихээр эсэргүүцэж байна. Хэрэв цаашид уран олборлоод эхэлбэл малчид бид яаж амьдрах вэ.

Өмнөх гашуун туршлагаас дурдахад, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өнөөдөр эрүүл мал гэж байхгүй. Тус сумын малчид ойрхон сумын малчдаасаа эрүүл малын гэдэс, толгой худалдан авч идэхийг хүсэмжлэх болсон. Манай нутгийн иргэд нүүгээд явъя гэхээр энэ олуулаа хаашаа очиж амьдрах вэ.

Мөн ураны хор нөлөө нь одооноос манай нутгийн малчдад нөлөөлж эхэллээ. Тодруулбал, хэд хэдэн айлын махыг урантай газрын мах гэд буцаасан тохиолдол гарсан. Төр засгаас бидний амьдарч байгаа газрыг зөвхөн онгон дагшин байгалиар нь үлдээхийг хүсэж байна.

Монгол нүүдэлчин өв соёл зөвхөн малчин ард иргэд дээр тогтдог. Энэ хэвээрээ уран олборлуулж, иргэдээ золиосонд гаргах гэж байгаа юм уу. Үүнийг төр засаг анхаараач” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.167.190] 2022/8/26
Малд нь нөлөөлөөд, мал нь үхээд байдаг. Адилхан мах цуснаас бүрдсэн хүн гэх амьтан нь зүв зүгээр, үхэхгүй байгаад байдаг. Малынхаа мах сүү ашиг шимийг бас хүртээд байдаг. хахаха
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.108] 2022/8/26
Дарамталж мөнгө авах гэсэн худлаа эх оронч хийрхэгчид
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.91] 2022/8/26
bitii shaa lalruudaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.65] 2022/8/26
Хүхэр, хүхрийн хүчил бол байгаль дээр байж л байдаг бодис. Хүхэртэй рашаан хүртэл байж л байдаг юм. Тэр ч байтугай идэж байгаа махны чинь уураг нь хүртэл хүхэр агуулдаг. 1кг маханд 0.4г хүхрийн исэл байдаг юм. Хүхэрт хордоод байгаа бол мах идэхээ больчих. Харин та нар ураанд хордоод байгаа бол наад хортой урааныг чинь гадагшаа гаргаж, багасгаж өгөх гэж байна.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.113] 2022/8/25
Арева зүсээ хувиргаад байдаг лаларын муу тэнүүлчид ковидыг анх Монголд оруулж ирсэн балиар новшнууд
2 | 5 Хариулах
Зочин [202.55.188.113] 2022/8/25
Шууд хөөж явуулаа Монгол хүн газар нутгаа хамгаалж чаднааа . Бид цөмийн зэвсгийн түүхий эд бэлтгэгч болж болохгүй шүү
4 | 5 Хариулах
зочин [66.181.182.35] 2022/8/25
Энэ мангуу Цэдэнбалуудыг улс үндэсний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа тул барьж хориод шийтгэхгүй юм уу. Өөрсдөө тугал хургаа хутгалаж алчихаад уранаас боллоо гэж гонгинодог гээ биз дээ.
7 | 2 Хариулах
Зочин [202.55.188.101] 2022/8/25
дамбын хишгээ танай сусын нутагт жонш хууль бусаар та нараар ухуулж , нутгийг чинь нүхлэж байхад та нар тэмцээгүй , харин 10, 10 аараа баг болоод уралдаж ухаж байгаа шүү. нутгаа тонож байгаа тонуулчид
8 | 1 Хариулах
Зочин [192.82.75.52] 2022/8/25
Танай суманд тэгээд 2 толгойтой 3 хөлтэй хүүхдүүд яагаад төрөхгүй байна
7 | 3 Хариулах
Зочин [103.9.88.98] 2022/8/25
Хүн төрөлхтөн 5000 жилийн хөгжлийн түүхэндээ үргэлж уул уурхайд түшиглэсэн байдаг шүү. Цаашид ч улам их түүхий эд хэрэг болно. Уул уурхайгүй хөгжинө гэдэг бол үлгэр. Уул уурхай зогсоход барилга, эрчим хүч, тэр лаг АЙ-ТИ, хиймэл оюун ухааныг биежүүлэх боломжгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.
11 | 2 Хариулах
Шантаажчид зайл [192.82.85.81] 2022/8/25
Эх орон газар шороо ярьсан энэ шантаажчидаас хүмүүс иргэд орон нутагч залхаж бна. Одоо эд нарыг зөв гэж ойлгох дэмжих хүн үнэндээ цөөрсөн. Цаашид ч улам цөөрнө. Цаанаасаа захиалгатай улс төрчид эсвэл оросууд санхүүжүүлсэн иймэрхүү уул уурхайн эсрэг акцуудыг харахаар бөалжис цутгадаг. Хэмх бороохойдоод ял өгвөл таарна. Засгийн газар зөвшөөрсөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж бгаа бол эд нарыг бороохойдоод хөөж явуулар ёстой! Алдагдсан боломжийг үнэлж ял өг!
12 | 2 Хариулах
Зочин [23.106.56.37] 2022/8/25
Uhsen huurniih ni anglo saags ch gehshig uhsen nohoin otsgor orssin buldruu mangad zail daldarmar, Mongolchuud tegj yaridaggui
10 | 2 Хариулах
Зочин [202.131.238.26] 2022/8/25
гоё хэллээ. Англо-саксоны гэдэг чинь оросууд тэгэж ярьдаг
4 | 1 Хариулах
Зочин [23.106.56.37] 2022/8/25
Uls ornii hugjild ul bologsod, orssiin trolluud, eh ornoosoo urvagchid!
9 | 0 Хариулах
Зочин [202.21.108.42] 2022/8/25
Хасагууд оршуулгуудаараа газар нутгыг нь эзэрхэж дайжуулна, Хятадууд бүх боломжыг ашиглана, Англо Саксууд ОТ д нь даам гарч Вант улсаа байгуулсан, одоо Францууд Монголыг уранаар витаминжуулах нь.
2 | 11 Хариулах
Зочин [202.21.108.42] 2022/8/25
Дундговь сүйрэх л бх даа. Таана амтагдсан хонины мах нь уг нь Брэнд юмсан. Одоо урантай мах хорт хавдар гд Монголчууд лав авахгүй. Тэгээд малчид нь модоо барихуу МАН аа бараадах уу л болох бх даа.
2 | 12 Хариулах
Хараацай [211.36.131.155] 2022/8/25
Эдэн дунд лав малчин алга аа. Амь зогоох арга нь шантааж, энд тэндхийн төлбөртэй жагсаал болчихсон ширэн нүүртэй, ШУны нэг өгүүлбэр ч уншиж үзээгүй жинхэнэ үл бүтээгчид байна. Болоогүй саналаа мөнгөөр худалддаг шүү бас! Түй новш гэж ингэж амьдрахаар үхмээр шд!
12 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2022/8/25
эд нараар нөгөө АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ТӨЛБӨР гээд байл уу юу бил ээ тэрийг төлүүлэх ёстой юм байна даа
4 | 1 Хариулах
Номио [77.24.7.205] 2022/8/25
Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Малчид өнөөдөр МУ д яг ямар нэмэртэй байна. Монголчууд нүүдэлчин соёлтой гэдгийг дэлхий даяар мэднэ. Одоо ч нүүдэллээл явж байдаг гэж ойлгоно. Гэтэл 21 р зуунд Монголын хэдэн хүн ам малчин билээ. Хэдэн хувь нь хотжилт үүсгээд амьдарч байна. Дээрээс нь 90 хэдэн сая малтай. Мах, цагаан идээний үнэ тэнгэрт. Энэ 90 хэдэн сая малын хэрэг яг юунд гарч байна. Бэлчээр л талхлагдаад дуусав
15 | 3 Хариулах
Номио [77.24.7.205] 2022/8/25
Малчид татвар төлөхгүй. Гэхдээ сонгуульд нэн идэвхтэй орж хэдэн балай юмаа хууль тогтоогчоор Гишүүн болгон илгээнэ. Сонгууль өгдөггүй таны амьдралыг хэдэн малчин шийдэж байдаг насс. МУд ашигтай стратегийн төслүүд орж ирэхээр нөгөө хэдэн өлөн малчин нь мутацид орсон гайхсаар шантаажилсаар төсөл гацаалгана.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.40.65] 2022/8/25
Оросуудын хатгаас, хорлол.
12 | 2 Хариулах
Путингүй Монгол улс [192.82.91.227] 2022/8/25
оросын урвагчид гэж бужигнуулж бөөлсөн зомбинууд
9 | 1 Хариулах
Зочин [107.126.28.9] 2022/8/25
Малын бөгс шагайсаар байгаад МАЛ болчихсон МАЛНУУДЫГ яалтай ч билээ…..болдогсон бол МАХКОМБИНАТАД ТУШААЧИХ ЮМСАН
11 | 1 Хариулах
Зочин [122.201.24.174] 2022/8/25
Оросын тагнуулуудаар тархиа угаалгасан тэнэгүүд! Оросын улыг долоож мөнхийн ядуу амьдрах тавилантай малууд
13 | 1 Хариулах
Зочин [103.212.119.252] 2022/8/25
ШАНТАЖЧИД ОДОО БОЛИО
11 | 1 Хариулах
Зочин [64.119.24.195] 2022/8/25
Dududuud huduunii tsuljilt ene malchdiin shunalaas bolj bgaa shu nariin yrival ta nar duraaraa malaa hussen gazraa belcherej uchnuun olon maltai boloood tom tom mashin unad davhildad bga shu tanaihan bodvol ene companias heden tugrug salgaj ged uguhgui geheer ni daramtalj bgaz biz zailtsgaaaa
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.123] 2022/8/25
Энэ шантаажчин сдакуудыг өөрсдийг нь нутгаас нь хөөж явуулвал таарна. Урангүй газраа очиж архиа ууж хэвтэнэ биз. Нийгэмд ямар ч хэрэгцээгүй малчин нэртэй архичин, шантаажчин лаларууд.
20 | 0 Хариулах
Данхрушка❗ [64.119.20.176] 2022/8/25
Манай өлзийтөд ийм иргэд байхгүй 😅
3 | 0 Хариулах
mgl [103.26.193.218] 2022/8/25
ene yum oilgodoggui p-nuudiig saihan boroohoidoh yumsan....
14 | 0 Хариулах
Зочин [202.9.46.17] 2022/8/25
Ингэж байхаар ямааныхаа тоо толгойг цөөрүүл нутаг чинь цөлжөөд дууслаа
20 | 0 Хариулах
Зочин [202.126.90.68] 2022/8/25
Жонхуурсан мояа сдакууд.
18 | 0 Хариулах