Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: КОВИД-ын тархалт сүүлийн долоо хоногт эрчимтэй буурч байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн сайд ханиад томуу болон КОВИД-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Сайд С.Энхболд "Цар тахлын үед улс болгон хариу арга хэмжээг өөрийн орны нөхцөлд тохируулан авдаг. Манай улсын хувьд ханиад томууны өвчлөл төдийлөн намжилгүй есдүгээр сартай залгаж байна. Өмнөх жилүүдийн статистик мэдээллийг харахад 4, 5 дугаар сард ханиад томууны өвчлөл эрс буурдаг. Энэ жилийн хувьд үргэлжилсээр байна. Вирусийн өвчлөл давамгайлж байгаа байдал харилцан адилгүй явцтай.

КОВИД-ын тархалт сүүлийн долоо хоногт эрчимтэй буурч байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч мөн адил. ЭМЯ, БШУЯ хамтран ажлын хэсэг байгуулж, хариу арга хэмжээ, өвчлөл, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Есдүгээр сарын нэгэнд хичээл сургууль орохоор томуугийн өвчлөл ихэснэ. Үүнд авах хариу арга хэмжээний зөвлөмжийг өгсөн байгаа. Өнгөрсөн жил томуугийн вакциныг томуугийн улирал эхлэхээс өмнө хийж байсан.

Энэ жилийн хувьд ЭМЯ-наас есдүгээр сарын дунд үеэс хойш томуугийн вакциныг хийж эхэлнэ. Хувийн хэвшлийн зарим эмнэлэг томуугийн эсрэг вакциныг хийгээд эхэлсэн.

КОВИД-ын эсрэг 5-11 насны хүүхдийн вакциныг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хийнэ. Өнөөдрийн байдлаар 1,528 хүүхэд КОВИД-ын эсрэг вакциныг тариулсан байна.

Эцэг эх асран хамгаалагчид өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэгүүдэд Ковидын эсрэг хүүхдийн вакциныг хийхэд бэлэн байгаа" хэмээн мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/598024401699251