Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Кай Вайс, Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Сонали Гош нар наймдугаар сарын 14-23-нд манай улсад ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн 2020 оны есдүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан юм.
Энэ дагуу олон улсын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаж, түүх соёлын үл хөдлөх дурсгал, байгаль орчноо хадгалж хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэгтэй танилцаж, Алтайн өндөр уулс өвийн дагуу 10 хоног ажиллаж, нөхцөл байдлын шинжлэв.
Эх сурвалж: Соёлын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!