ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр бүхий 11 арилжааны банк тус бүрд 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-өөс арилжааны 11 банканд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг нийт 58 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хүрээнд 11 банкны орон сууцны хөнгөлөлттэй үнэтэй ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, зээл олголтын шимтгэлийн талаарх мэдээлэлд хяналт, шалгалт хийжээ.

"Эдгээр арилжааны банк нь дээд хэмжээ буюу 1%-д тулгаж зээл олголтын шимтгэлийн хэмжээг тогтоосон"

Энэ талаар ШӨХТГ-ын ахлах байцаагч н.Мөнхсолонго "Эдгээр 11 банк нь хэрэглэгчдэд ипотекийн зээл олгохдоо нийт зээл олгосон үнийн дүнгээс 1%-ийн шимтгэл авдаг байсан.

Арилжааны банкууд нь зээлийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоохдоо эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6 болон Монголбанкны ерөнхийлөгчийн А/203 дугаартай банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 17-д тус тус зааснаар тогтоосон байдаг.

Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны ипотекийн зээлийн журмын 9.1-т ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч нь зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1%-аас хэтрэхгүй байна хэмээн заасан. Гэтэл дээрх 11 арилжааны банк нь дээд хэмжээ буюу 1%-д тулгаж зээл олголтын шимтгэлийн хэмжээг тогтоосон байгаа юм.

Энэ нь банкуудын зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын тооцоо судалгааг гаргаагүй, бодит зардалтай уялдуулалгүй тогтоосон үндэслэлтэй байсан. Мөн өндөр дүнтэй зээл авсан, зээлдэгчийн төлсөн шимтгэл нь банкны бусад үйл ажиллагааны зардалд шингэж байгаа нөхцөл тогтоогдсон" гэв.

Цаашид иргэд өөрсдийн 1%-ийн шимтгэлийг авах боломжтой юу ?

ШӨХТГ-ын ахлах байцаагч н.Эгшиглэн "Тухайн банктай байгуулсан гэрээний хүрээнд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буцаан авах боломжтой. Түүнчлэн ШӨХТГ-аас үр дагаврыг арилгах 30 хоногийн хугацаатай улсын байцаагчийн албан даалгаврыг арилжааны банкуудад хүргүүлсэн байгаа.

Тэдгээр арилжааны банкны үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-г зөрчиж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн үндэслэлээр дээрх банк тус бүрд 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан байгаа" талаар мэдээлэв.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.16] 2022/8/18
зээлсэн мөнгөө хугацаанаас нь эрт , их хэмжээгээр төлөөд байхад тогтсон өдрөө төлсөнгүй гээд алданги тооцоод байгаа , мөн шилжүүлсэн мөнгө нь дараагийн өдөртөө дансанд нь ордог даварсан М БАНКийг сайтар шалгуулмаар байна. мөнгөө шилжүүлээд байхад 1 өдрийн дараа оруулж , нэг өдрийн хий хүү нэмээд байгаа
1 | 0 Хариулах
Зочин [202.21.114.170] 2022/8/18
50, 100, 200 тэрбумын ашигтай ажиллаж байгаа банканд 20 сая төгрөг 1 өдрийн хоол ш дээ. Ашигт нөлөөлөхүйц хэмжээнд торгож байж иргэдийг хохироох энэ үйлдлийг таслан зогсооно. Иргэд бага ч гэлтгүй шүүхэд хандаж мөнгөө буцааж авах хэрэгтэй. 1 сая иргэнээс авсан 1 хувийн шимтгэлийг банкууд хэдэн ажил ашиглаж хүүгийн орлого олж тэрбумаар ашигтай ажиллаж байгаа. Европ, өндөр хөгжилтэй орны банкуудын 10 жилд олдог орлогыг манайхан ганцхан жилийн дотор олчихож байгаа нь увайгүй үйлдэл.
1 | 0 Хариулах
зочин [202.21.120.66] 2022/8/18
Гадаад орнуудад зээл өгсөнийхөө төлөө шимтгэл авдаггүй юмаа тийм улс орон Монголоос өөр хаана ч байхгүй Банкууд зээлийн хүү, хадгаламжийн хүү 2-ын зөрүүгээр ашгаа олох ёстой тэгэхийн тулд аль болох бага хүүтэй зээлийг олон харилцагчдад олгохын төлөө банкууд хоорондоо өрсөлддөг. Монголд зээл логосоныхоо төлөө шимтгэл авдагийг даруй зогсоох ёстой
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.217] 2022/8/17
20 сая ₮ чинь банкуудад бол 200₮ хүрэхгүй хэмжээний хөрөнгө байхда
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/8/17
сайн байцгаана уу? Буруу ч, хууль бус ч, зөв биш ч, зүй бус ч үйлдэл хийсэн гаргасан хүмүүсийн болоод хуулийн этгээдийн НЭРИЙГ НЬ ЯАГААД, ЯАГААД ИЛ ХЭЛДЭГГҮЙ ЮМБЭ. ЭНД --ХҮНИЙ ЭРХИЙНАСУУДАЛ ТҮЙ Ч ХАМААГҮЙ, БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ--. ЕРДӨӨ Л дээр өгүүлж дурдсан үйлдлийг хийсэн гаргасан л асуудал буюу ҮЙЛДЛИЙНХ НЬ АСУУДАЛ БОЛОХООС УГ ХУВИЙН НЬ, ӨӨРИЙНХ НЬ, БИГИЙНХ НЬ ТАЛААР ТҮЙ Ч ЯРИГДААГҮЙ ШҮҮДЭЭ. АЛИВААД БОДЬ БИЕТ ХАНДАЖ ХҮН АМЬТАН ГЭГДЭХ БОЛОХ ДУРТАЙ ХУВЬГАЛААСАА САЛЖ УДААХ ШАТАНАДАА БУЮУ БОДЬГАЛДАА АЛХАЖ ОРЦГООГООЧДЭЭ.
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/8/17
ӨЧҮҮХЭН ХУВЬГАЛДАА ДИЙЛДЭЭД МУУГГ МУУХАЙГ ХИЙЖ ЧАДСАН, ЧАДАЖ БАЙЖ ҮХСНЭЭ ХИЙЖ ХУВИА ӨӨРИЙГӨӨ БИГЭЭ ХААЦАЙЛЖ ӨМӨӨРЧ ХАМГААЛЖ УЧИР ЗҮГГҮЙ АГААД УТГАГҮЙ БОЛООД УХААНГҮЙ ТЭНЭГЭЭР АЙЖ ХУЛМАЛЗАЖ ХИЙСЭН ҮЙЛДЛИЙН АРД ГЭМГҮЙ ЦАРАЙЛЖ ДАЛДАЛЖ НУУГДАЖ ҮЛДЭХ ГЭДЭГ БАЙНАА. АЙВАЛ БҮҮ ХИЙ, ХИЙВЭЛ БҮҮ АЙ ГЭЖ. ХҮН ГЭДЭГ НЭГ ТӨЛИЙН Л АМЬТАН АГААД ҮҮГЭЭРЭЭ ҮЛДЭЖ ХОЦОРЧ БУЗРЫГ БУЛАЙГ МУУГ МУУХАЙГ ҮЙЛДДЭГ ХИЙДЭГ +ХИЙСНЭЭСЭЭ БУЛТДАГ БУЛХАЙЗДАГ НУУГДДАГ ХИЙСНЭЭ ДАЛДАЛДАГ ХҮМҮҮС ХАМГИЙН НОВШИЙН ХОГИЙН ИТГЭЛГҮЙ, ХАС ХАШ ЧАНД БИШ ЧАНСААГҮЙ, ХҮМҮҮН БИШ БӨГӨӨД ХҮН АМЬТНААРАА ДУУСДАГ ТӨДИЙЙГҮЙ ЗАРИМДАА ҮР ХҮҮХДҮҮДЭЭ Ч ХҮН АМЬТАН БОЛГОЖ АМЖДАГ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2022/8/17
Асуудал шийдсэн юм байхгүй зүгээр л банк, иргэдийн дунд яс хаяж байгаа юм байна гэж ойлголоо.
2 | 2 Хариулах
hmm [66.181.168.8] 2022/8/17
тэнэг хүн ойлгохгүй хоосон л хоцрох нь дээ яая гэхэв
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.20] 2022/8/17
Za ingeed Zasgiin gazar dundaas ni mongiig ni ideed 20 sayar torgoson bolood ard irged shimuulsen mongoo avj chadahgui Ulger duusj amar saihandaa jargavaa
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.177] 2022/8/17
Ямартай ч дахиж 1 хувь авахгүй боллоо. Өнөөдөр энэ хийгдээгүй бол дахиж хичнээн жил авах бсан бол
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/8/19
Авахгүй гэсэн юм хаана байна?
0 | 0 Хариулах
B [202.21.108.163] 2022/8/17
тамхины иш 50 сая
3 | 1 Хариулах
Zochin [126.158.133.26] 2022/8/17
Odoo irged niileed bankiig shuuhdeh heregtei shd. Umguulugch nariin mungu oloh ajil bna daa
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/8/17
эрдэмтэн нэртэй дэмий улсаас мөнгө авагчидаа төмс гэх мэтийн мөнгө олдог ажил руу нь гаргаад улсаас мөнгө бүү өг. ШУА гэж дэмй байгууллагаа түдгэлзүүл. Эрдэмтэнгүүдээр зөвлүүлж байгаа нэгч хувь Төрийн хүн алга. гадаадад зэрэгээ хамгаалсан нь гадааддаа гарч ажилла. дотоодынхыг нь хүчингүй болго.
1 | 2 Хариулах
ШУА [202.179.13.130] 2022/8/18
ШУА гэдэг бол гадны улсад их сургууль бизнестэйгээ хамт хөгждөг их чухал салбар л даа. Бизнесүүд ШУА-аасаа зөвөлгөө судалгаа авахын тулд хөрөнгө оруулж, ШУА нь оюутнуудтай хамтарч ажилладаг. Олон патент, шинэ технологийн нууц нь энэ шүү дээ. Тэрнээс хэрэггүй байгуулга гэж бодож болохгүй л дээ. Ашиглаж чадвал хамгийн супер боломж л доо. ШУА-г дэмий байгууллага гэж байхыг бодоход боловсрол гэдгийг ойлгодогүй хүн бололтой.
2 | 0 Хариулах