Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдаваа: Оны эхний хагас жилд эдийн засаг 1.9%-ийн өсөлттэй гарлаа

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцуулж байна. 

Тэрбээр "2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн ийнхүү өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүллээ. Нэгдүгээр улиралтай харьцуулбал гуравдугаар улиралд эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй гарлаа.

ДНБ-ийн 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оныход хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн.

ДНБ-ИЙ БҮТЭЦ, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар)

зураг
 

Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь урсгал дансны алдагдлаас шалтгааллаа." гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/StatisticMGL/videos/465633268755493