Уншиж байна ...

Л.Оюун-Эрдэнэ: Тамхи татаж байгаад хаявал 50 сая төгрөгийн торгуультай болго. Мөнгөтэй бол болно шүү дээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Зургийг Монгол Улсын Засгийн газар хуудсаас авав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай өчигдөр танилцах үедээ ярьсан зарим зүйл нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Тодруулбал "Тамхи татаж байгаад хаячихлаа. Хэдэн төгрөгийн торгуультай вэ. Шууд 50 сая төгрөг болго. Тэгээд яах вэ дээ. Мөнгөтэй бол болно шүү дээ. Торгуулийг нь нэмчих" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

https://fb.watch/eVsq02rGND/

"Усан парктай холбоотой газар хууль зөрчөөгүй"

 

зураг
 

Мөн Усан парктай холбоотой газар орон сууц болчихлоо гэх гомдлууд 11-11 утсанд ирсэн байна. Энэ асуудлыг судалсан эсэхийг Ерөнхий сайд холбогдох албаныхнаас тодруулсан юм.

Үүнд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Эхний зориулалт нь 2008 онд орон сууцаар гарсан. Тэрийг нь хүчингүй болгож хаяад, дахиж шүүхдэлцээд усан паркаар гарсан. Тэгээд дахиж шүүхдээд сэргэхээр нь орон сууц, усан парк, тусгай зориулалтын гэсэн гурван чиглэлтэй гарсан. Тэгэхээр хууль зөрчөөгүй гэсэн үг. Улс төржүүлээд байна" хэмээн хариулжээ. 

Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/5243774572404542