Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Усан парктай холбоотой газар анх 2008 онд орон сууцны зориулалтаар олгогдож байсан эрх нь шүүхийн шийдвэрээр сэргэсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ.

Тэрбээр "Тухайн газрыг анх 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан.

Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гарчээ" хэмээн бичсэн байна.