Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ариг Банкны Гүйцэтгэх захирлаар О.Хүрэлбаатар томилогдлоо

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 11
Сурталчилгаа
зураг
 

Монгол улсын банк, санхүүгийн салбарт 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Ариг банкны Гүйцэтгэх захирлаар О.Хүрэлбаатар томилогдлоо.

Ариг банк сүүлийн нэг жилийн хугацаанд компанийн засаглалаа сайжруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх,  финтект суурилсан банк, санхүүгийн үйлчилгээг үзүүлэх, ялангуяа худалдаа үйлчилгээний салбарт дижитал банк болох зорилтын хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэн, банкны тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллажээ.

О.Хүрэлбаатар нь 2021 оны есдүгээр сараас “Ариг банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Дэд захирлын албан тушаалыг хашиж байсан бөгөөд ийнхүү банкны тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, үйл ажиллагааг тогтворжуулан сайжруулж ажилласан тул Ариг банкны Гүйцэтгэх захирлаар 2022 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс томилогдсон байна.

О.Хүрэлбаатар нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил тасралтгүй удирдах албан тушаалыг хашиж ирсэн туршлагатай банкир юм. Тэрбээр Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, Улсын банкны ерөнхий хороонд валютын арилжааны дилер, Худалдаа, хөгжлийн банкийг үүсгэн байгуулалцаж, улмаар тухайн банкандаа хэлтэс, газрын захирал, Дэд захирал, Орлогч захирал, Монгол шуудан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Хадгаламж банканд Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга, “SGS” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д Засгийн газрын харилцаа хариуцсан Зөвлөх, “Ачит ихт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал, Капитрон банканд Гүйцэтгэх захирал, банкны зөвлөх, ТУЗ-ийн гишүүнээр тус тус  ажиллаж байв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.