ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Банк зээл олгосны шимтгэлд 1%-тай нь тэнцэх хэмжээний мөнгө суутгахаар гэрээнд заасан нь хуульд нийцээгүй гэж үзжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэхэмжлэгч иргэн А нь хариуцагч банканд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн нэг хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Иргэн А нь 55,900,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй банкнаас зээлсэн, банк уг зээлийг олгохдоо зээл олгосны шимтгэлд 559,000 төгрөгийг суутгасан. Мөн зээлдэгч А нь зээлийг өөрийн дансанд хүлээн авмагцаа өөр банкнаас авсан зээлээ хаахаар шилжүүлсэн бөгөөд “Банк зээл олгохдоо 559,000 төгрөгийг шимтгэл гэж суутган авсан нь хууль зөрчсөн, …55,900,000 төгрөгийг өөр банкны зээлийг хаах гэж байгааг Банк мэдэж байсан, … зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, … иймд Банк нь уг зээлийн хүүг авах эрхээ алдсан” гэх зэргээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, иргэн А гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байна.

1. Иргэн А нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитой үүссэн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Түүнчлэн банкнаас олгосон зээлийг нэхэмжлэгч А нь өөрийн хүсэл зоригоор өөр банкан дахь зээлээ хаахаар өөрөө шилжүүлсэн байна. Банкны зүгээс иргэн Анарт 55,900,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгснөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулах үндэслэлгүй.

2. Харин банк нь зээл олгосны шимтгэлд зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авахаар зээлийн гэрээнд заасан нь хуульд нийцээгүй тул гэрээний уг заалт хүчин төгөлдөр бус байна. Учир нь банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна.

Зээлийн гэрээнд талууд хэдийгээр гарын үсэг зурсан, сайн дурын үндсэн дээр байгуулсан боловч, банкнаас зээлдэгчид урьдчилан санал болгосон зээлийн гэрээнд хуулиар эрх олгогдсоноос бусад хураамж, шимтгэл авахаар өөртөө эрх олгосон заалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Иймд зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан 559,000 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлэв.

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.99] 2022/8/10
Mash undur huutei mungu zeelj baij bas nemeed 1% suutgahiig humuus zuvshuuruud zeel avch l baidag. Zeel avahgui l baih heregtei
1 | 0 Хариулах
Зочин [51.81.153.40] 2022/8/11
Боломжтой байсан бол зээл авав л гэж дээ. Тэнг шаар вэ
1 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/8/11
banknii huunii tuhai ta uuruu yu medeh ve?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.154] 2022/8/10
Ер нь аливаа зах зээл тэнцвэртэй хөгжих ёстой, харин манайд банкууд дэндүү овжин байж өндөр ашигтай ажиллаж байгаа нь нууц биш, системийнх нь хувьд мэрэгжлийн санхүүч, хуульч нар оролцон энэ мэт но-г нь илрүүлэн жигд тэнцвэртэй хөгжил рүү оруулах, нэмэлт ашгийг нь харилцагчдад нь буцаан олгох ёстой
8 | 0 Хариулах
Зочин [192.82.70.201] 2022/8/10
Арилжааны банкууд хугацаагүй хадгаламжид хүү өгөхгүй, хугацаатай хадгаламжийн хүүг бууруулсан. Монголд хамгийн өндөр ашигтай ажиллаж байгаа салбар бол банк. Банкуудын хагас жилийн тайланг харахад ойлгомжтой.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.28] 2022/8/10
1% aa буцааж авцгаая
9 | 0 Хариулах
Зочин [192.82.68.222] 2022/8/10
avsan zeeluudiinhee 1% uudiig butsaaj awah yumsan huuli bus l yum bna shde
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.59] 2022/8/10
Новшийн ХААН банкийг шалгавал өчнөөн юм гарна
4 | 3 Хариулах
Зочин [202.126.89.11] 2022/8/10
Авах ёсгүй гэсэн заалттай гээд бгаа боловч одоо ч гэсэн зээл авахад банкууд 1% шимтгэлээ авсаар бгаа.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.158] 2022/8/10
ЦАР ТАХАЛ ГЭЭД ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИНД ХҮҮ БОДОХГҮЙ БАЙГАА. ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖНААС САР БҮР ХҮҮНЭЭС 10% ТАТВАР АВЧ БАЙНА. ТӨГРӨГ ЦААС БОЛОХОД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ОЛОН ЗҮЙЛ БАЙНА. ЗЭЭЛ АВАХ ЧИНЬ БАС АСУУДАЛТАЙ. ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛСАН ГЭДЭГ ШАЛ ХУДЛАА.
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/8/10
zeeliin huu odoo usnu shu, hadgalamjiin huunees 10% tatwar awdag chini uls awdag bga shu
0 | 0 Хариулах
Banker [192.82.92.70] 2022/8/10
ter 1 huvi bol ariaa ariaa, yamar ch reason bhguu. tegsnees huunii cost-doo oruulj yavdag bolson ni deer menu price shig baihaar. udahgui tip zardal oruulah ni l dee.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.182] 2022/8/10
Энэ банкны зээл гаргасны 1% шимтгэлийг огт ойлгодоггүй юм аа. Хамгийн тэнэг нь энэ суутгаж авсан 1% хүүг нь хүртэл төлнө гээд боддоо. Энэ суутгалыг бол болиулох хэрэгрэй.
9 | 0 Хариулах
Зочин [202.179.24.239] 2022/8/10
uhsen yarij l bdii. oorsdoo ard ni bgaa bolhoor shiidegdehgui biz dee
0 | 1 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/8/10
haan ban urgudliin huraamj avahaa bolison bainlee ovooshdee gej bodsonshdee
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.10] 2022/8/10
Зээл авсан хүмүүс 1% буцааж нэхэмжлэх эрхтэй юу ?
11 | 0 Хариулах
Орк [202.126.89.114] 2022/8/10
Авсан бгаам биш үү?
0 | 0 Хариулах
Zeeldegch [202.126.88.170] 2022/8/10
Avch bolohoor bol avah yumsan. Uls esvel neg moson butsaan olgo geed shiidchihmeer yum
2 | 0 Хариулах