ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

НМХГ: Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан.

Хуш модны самрыг тухайн оны аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 10-ны хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой бөгөөд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх хэмжээ, хугацааг аймаг сум бүрээр холбогдох журмын дагуу тухайн жилийн самрын нөөцийг тогтоосон байдаг.

Болц нь гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь доорх эрсдэлийг дагуулдаг.

1. Болц /түүхий/ гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, амархан үржиж хуримтлагддаг мөн шавж, түүний авгалдайгаар бохирддог байна.

Иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэг. Давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай.

2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдэлтэй.

3. Хуш модыг механик аргаар хүчтэй гэмтээснээр модны гол ишний модлог ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих, ойн байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж цаашид байгалийн аясаар тэлж ургах нөхцөл хязгаарлагдмал болоход хүргэж тухайн ойн 80-90 хувь хатах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагаас гаргасан байна.

Иймээс болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, худалдаалж байгаа самрыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хариуцлага: Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.131.248.166] 2022/8/12
Өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэдэг жигшүүрт хүн хогнуудын Монгол улсад учруулж буй хохирол бүх авилгачдын учруулсан хохирлоос их байна. Ард түмэн нэртэй хүн хогнуудыг алсан ч багадна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.110] 2022/8/12
Байжээ Би зарна тэгэхээр ав гэнэ үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.98] 2022/8/11
Самрын экспортоо зогсоомоор юм даа. Нэг их ой модтой юм шиг аашлах юм. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад л явбал зүгээр дээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.170] 2022/8/11
Mun ch tom yum zuvlujee hha .
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.170] 2022/8/11
Их том юм сануулждээ😂
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.170] 2022/8/11
Яанадаа энэ ажлыг удирдан мэргэжлийн арга зүйгээр ханган хэрэгжүүлэх үүрэгтэй МХЕГ ын ХАБХАА н хяналт хариуцсан газрын дарга Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, мал эмнэлгийн улсыг ахлах байцаагчид, махны үйлдвэрийн технологи чанарын ахлах байцаагч гэх мэт гол хариуцлага хүлээх ёстой алан тушаалтнууд голийтол цадаад шинэ байранд нүүж ороод л ажлаа хийгээд доодуулаа загнаж хашгичаад л байгаад байдаг Гэтэл дүүрэг 3, нийслэлийн 2 гэх мэт хааяа нэг доодуулаасаа тоншиж түр хугацаа аваад л байх юм МХЕГ тийм сайн юм бол жилдээ хэд өөрсдөө очиж шалгасан шүү Гэтэл энэ үйлдвэрийг байлгаад бүр зөвшөөрөлгүй байхад 2019-2020 онд дүгнэлт гаргаж өгөөд байсан гэх хэлтсийн дарга, мал эмнэлгийн ахлах нар юугаа харж хийж байсан болох вэ Тэд очоод ямар арга хэмжээ авсан бдаг вэ бүгдийг тогтоох хэрэгтэй шүү Юм бүхэн эзэнтэй дээ Харж л байгаа бүгд мэднэ Махны гарууд гэх цолтонгууд нь МХЕГ байгаа л гэх юм хорвоо гэж...
1 | 0 Хариулах
Орк [202.126.89.239] 2022/8/11
Намар ажил хийх хүн олдохгүй бүгд ууланд гарч бүгээд инээх хэцүү уйлах хэцүү болно доо! Бусдын өмнө үүрэг хүлээсэн, цаг хугацаа тохирсон компаниуд ажлаа цагтаа дуусгаж чадахгүй баларсан юм болно доо. Ой модоор дүүрэн гэмтээсэн хушны мод, хог, хүсээгүй жирэмслэлт болно доо! Хаха
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.153] 2022/8/11
Export hiiheel zogsoochih, tegvel humuus iheer tuuhgui bolno.
4 | 0 Хариулах
[66.181.161.98] 2022/8/11
Gaduur aimaar boloogui samriig uneteigeer zarj bna avaad hereggui.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.26.158] 2022/8/11
ХУУЛИА МӨРДӨХГҮЙ БОЛОХООР ОЙ МОД СҮЙДЭЖ БАЙНА. ХАТУУХАН ШИЙТГЭЛТЭЙ БОЛГОЧИХОД ЯАДАГ ЮМ БЭ. ТЭРБУМ МОД ГЭЖ ХУЦААД БАЙДАГ ХЭРНЭЭ БАЙГАА ОЙ МОДОО ХАЙРЛАХГҮЙ ЮМ. ХҮК ОЙГООР ЯВААД ҮЗЭЭСЭЙ.
4 | 1 Хариулах