Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 32, түр 44 цэгт 76 багийн 312 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Мөн вакцинжуулалтын цэгүүдээр 5-11 насны хүүхдүүдэд "Комирнэти" (BNT162b2) буюу Pfizer вакцины багасгасан тунг хийж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|