Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт зохион бүтээгч М. Калашников таалал төгслөө

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хорь дугаар зууны сод бүтээл болох АКА-47 автомат бууг зохион бүтээсэн зохион бүтээгч Михайл Калашников өчигдөр 94 насандаа таалал төгсчээ.

ЗХУ-ын үед хамгийн их үйлдвэрлэгдэж, экспортлогдсон энэ зэвсэг одоо ч олон улс орны армийн зэвсэглэлд байдаг. Өнөөдрийн Сирийн дайнд ч ашиглагдаж байгаа юм. 1947 оноос хойш 100 сая ширхэг AKA-47 үйлдвэрлэсэн гэсэн тоо бий.

Бүр Мозамбик улсын төрийн далбаанд хүртэл залагдсан түүхтэй.

Энэ бууны алдаршсан гол шалтгаан нь түүний тасралтгүй өөрийгөө цэнэглэх чадвар юм. Эхний буудалтаар үүссэн тэсрэлтийн хий дараагийн цэнэглэлтийг автоматаар гүйцэтгэдэг механизм нь энэ зэвсгийн гол санаа байсан гэнэ.