Уншиж байна ...

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. 

Мөн Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтуудыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална.

Түүнчлэн цахим садар самуунтай холбоотой үйлдэгдэж буй гэмт хэргийг шалгаж, таслан зогсоох ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг сайд Х.Нямбаатар ахална" гэлээ. 

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/1026953807970491