Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-наас тариаланчдыг дэмжин, 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны нэг тонн тутамд 100,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан.
2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авна.
Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь,
Тариаланчид сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ.
Мөн дээрх системүүдтэй яаж холбогдох, урамшууллаа хэрхэн авах талаарх мэдээллийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд 21 аймаг, сумд, нийслэлийн есөн дүүргийн хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтан, ногоочдыг чадавхжуулах, сургалтыг орон нутагт нь зохион байгуулж ажиллаж байна.
Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!