Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд нутаглаж буй айл өрхийн иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговрыг энэ онд багтаан өгнө"

А.Намуун, iKon.mn
2022 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол орны баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах гарц болох Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцыг/УЦС/ барих төслийг хэрэгжүүлж эхлээд буй.

Төслийн хүрээнд Ховд голын түшиглэн Эрдэнэбүрэнд 90 мВт-ын хүчин чадалтай УЦС баригдах бөгөөд энэ нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай байх юм байна. Түүнчлэн усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцоог эдийн засагчид гаргажээ.

Харин Засгийн газраас өнгөрсөн хавар УЦС-ын төслийн нөлөөллийн бүсэд амьдарч, нутаглаж буй айл өрхийн иргэн бүрд 15,200,000 төгрөгийн нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэсэн.

Энэхүү нөхөн олговрыг хэзээ өгөх талаар холбогдох албанаас тодруулахад "Нөхөн олговрын нийт хоёр тэрбум төгрөгийг энэ онд багтаан олгоно" гэв.

зураг
 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих санхүүжилт наймдугаар сарын 6-нд Монгол Улсад айлчлан ирэх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр шийдэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.