Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.
Энэ жил улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй тул 1,024 бөх хүчит бөх бяр чадлаа сорино. Хүчит бөхийн барилдааны баруун, зүүн жигүүрийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр нар тэргүүлэн Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ гарч ирлээ. Уг нь улсын наадамд аварга А.Сүхбат барилдахаар эрэмбэлэгдээд байсан ч татгалзсан мэдээлэл байна.
Түүнчлэн Тува улсын 15, Халимагын 4, Буриадын 4, Өвөр Монголын хоёр бөх Монголын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд хүч үзнэ.
Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараах байдлаар тогтоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!