Монголын Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын салбарт мэргэжлийн, ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэхээр зорьж буй Keller Williams Mongolia компани нь 2021 оны 7 сарын 7-нд тусгай зөвшөөрлөө авсан. KWMongolia компани нь нэг жилийн ойгоо тохиолдуулан Real Estate Vision буюу ReVision 22 арга хэмжээг зохион байгууллаа.
АНУ-д Family Reunion нэрээр зохион байгуулагддаг энэхүү цугларалтад жил бүр 16,000-20,000 хүн тогтмол оролцдог үл хөдлөх хөрөнгийн салбарын дэлхийн хамгийн том үйл ажиллагаа юм.
Энэхүү арга хэмжээний үеэр франчайз эзэмшигч Л.Одсүрэн KWMongolia компани нь бусад франчайз болон дотоодын зуучийн компаниудтай хамтын гүйлгээ хийхэд нээлттэй болж байгаагаа зарласан нь энэ салбарын хувьд олон улсын жишигт нийцэх том алхам боллоо. Мөн технологийн компаниуд болох барилгын гүйцэтгэгч болон захиалагч нарыг холбодог Artum platform, түрээсийн санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг Rentpay компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Тус арга хэмжээний онцлох илтгэгчээр Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгагч ТӨҮГазрын Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Макро эдийн засаг болон үл хөдлөх хөрөнгө” сэдвээр, AFA академийн үүсгэн байгуулагч, motivator Ш.Амартүвшин “Change or die” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.
Мөн ANR-ҮХХ Зуучлагчдын Нэгдсэн Холбооны үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн П.Одгэрэл, Улаач Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын компанийн үүсгэн байгуулагч Б.Солонго, Century 21 Top Realty оффисын Брокер эзэмшигч Б.Солонго нар уригдан “Бид хамтдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт юу хийж чадах вэ?” сэдвээр санал бодлоо солилцож панел хэлэлцүүлэгт оролцсон юм.
Keller Williams Mongolia нь өөрийн www.kwmongolia.com вэбсайтаа олон нийтэд албан ёсоор нээж байгаагаа тус арга хэмжээний үеэр зарласан юм. Уг вэбсайтыг хөгжүүлэгчээр хорь гаруй жилийн туршлагатай дэлхийн томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудад үйлчилгээ үзүүлэгч Канадын Phoenix software технологийн компани ажиллаж байгаа юм байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах болон худалдан авах, түрээслэхээр хайж байгаа бол таны заавал орж үзэх ёстой вэбсайт нэгээр нэмэгдлээ.
Keller Williams нь дэлхий даяар 52 бүс улсад 1070 гаруй оффис, 200.000 гаруй агенттай үл хөдлөх хөрөнгийн дэлхийн хамгийн том франчайз компани юм.