Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Turquoise Hill Resources"-ийн хувьцааг авсан хөрөнгө оруулагчдын өмнөөс шүүхэд ханджээ

PURPLEBOOK
2013 оны 12 сарын 23
PURPLEBOOK
Зураг зураг

"Turquoise Hill Resources"-ийн хувьцааг худалдан авсан хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс Bernstein Liebhard хуулийн фирм нь Нью Йорк хотын өмнөд дүүргийн шүүхэд ханджээ.

Тэдний нэхэмжлэлд Turquoise Hill Resources-ийн тодорхой тооны ажилтан ба захирлууд нь 1934 оны “Үнэт цаасны арилжааны хууль”-ийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Тодруулбал хуулийн фирмийн зүгээс компанийн мэдээлэл нь буруу бөгөөд алдаатай байгаагийн зэрэгцээ SouthGobi Resources-ийн орлогыг хиймлээр өсгөж, үр дүнд нь 2011 оны хоёрдугаар сарын долооны өдөр хувьцааны ханш хиймлээр өсч 28.91 ам долларт хүрсэн гэж үзжээ.

Мөн SouthGobi Resources-ийн орлого бүртгэх нөхцлийг өөрчилснөөс улбаалан 2010, 2011, 2012 оны орлого буурсан нь хувьцааны ханшийг унагаж, түүнээс үүдэн хувьцаа эзэмшигчид алдагдал хүлээсэн гэж үзсэн байна.

Уг компаниас гадна хэд хэдэн хуулийн фирм класс аукшионыг эхлүүлээд байна.