Уншиж байна ...

БНСУ-д 16,301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын визийн журам хэвийн горимд шилжсэн билээ.

Манай улсын хэчнээн иргэн тус улсад визийн зөрчилтэй байгааг Гадаад Харилцаанаас Яамнаас тодруулахад "БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан мэдээллээр Монгол Улсын 36,950 иргэн оршин сууж байгаагаас 16,301 нь хууль бусаар оршин сууж байна. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг нь юм" гэлээ.

Монголын бүлэг жуулчин 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон. 

Гэхдээ энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулаад буй.