Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ариунтуяа: Есөн байршилд үерийн далан сувгийг шинэчилж байна

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа танилцуулав.

Тэрбээр “Манайх авто замын борооны ус зайлуулах 163 км шугамыг бүрэн цэвэрлэсэн. Бороо орсны дараах давтан цэвэрлэгээ үргэлжилж байна.

Есөн байршилд үерийн далан сувгийн шинэчлэлийн ажил хийж байна.

Мөн арматур, бетон, цементийн үнийн өсөлт ажилд шууд нөлөө үзүүлж байгаа” хэмээлээ. Хотын дарга үнийн өсөлтийн талаар тооцоо, судалгаа хийж, танилцуулахыг үүрэг болгов.

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ. Тухайлбал, Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ.

Мөн Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх хүрээнд шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулах зураг төслийн ажлуудыг хийж байгаа юм байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах болон диспетчер инженерүүд, гэрэлтүүлгийн хяналтын төрийн бус байгууллагууд зургаан дүүргийн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллахад нийт 203 гэрэлтүүлэг асахгүй байгааг илрүүлж, гэрэлтүүлгийн асалтыг 96 хувьтай болгожээ.