ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв замын нэгдүгээр эгнээ болон томоохон уулзваруудын камерыг шинэчлэх бэлтгэлийг хангасан. Нийслэлийн 5,426 цэгт 13,944 камер суурилуулна"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа. 

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах хамгийн зөв хэлбэр бол цахим шилжилт. Улаанбаатар хот цахим шилжилт хийх цаг нь болсон. Дэлхийн томоохон хотууд цахим шилжилтийг хийж, хөгжиж байгаа. Ийм ч учраас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл технологийн томоохон 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран цахим шилжилтийг хийнэ. Энэ бүхэнд аж ахуйн нэгжүүдийн маань оролцоо чухал. Хиймэл оюун ухааны тусламжтай, хүний хүчин зүйлээс үл хамаарах зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм” хэмээлээ.

“Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.

Тэрбээр “2016 оноос эхлэн Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийг эхлүүлсэн. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах хүрээнд 2018 онд Нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагын 133 төрлийн үйлчилгээг цахимжуулсан нь одоогийн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-ийн суурийг тавьсан томоохон төсөл болсон.

Мөн UB ERP систем буюу төрийн албан хаагчийн нэгдсэн системээр дамжуулж 30 мянга гаруй төрийн албан хаагч үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хялбар байдлаар явуулж, зардал хэмнэх боломжтой болсон. E-Mongolia аппликэйшнээр  дамжуулж 10 сая гаруй үйлчилгээ үзүүлсэн байна. Монгол Улсын цахим үндэстэн болох зорилтыг нэгтгэж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн тооцоо гарсан. Бид 2016 оноос хойш 26 төсөл, арга хэмжээг хийж хэрэгжүүлсэн” гэв.

Ийнхүү дээрх цахим засаглалын суурь төслүүдэд үндэслэн үндэсний технологийн тэргүүлэгч 70 гаруй компанитай хамтран нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох юм.

Энэ хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх төсөл нь цахим засаглал, зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, аюулгүй хот гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэнэ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЦАХИМ ЗАСАГЛАЛ ТӨСӨЛ

Энэ хүрээнд нийслэлд бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбаршуулах, ил тод байдлыг хангахаар Онлайн бизнес төв төслийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дүүргүүдээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож буй зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээ эрхлэх хүсэлтээ цахимаар ирүүлж шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү системд 126,504 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хандаж 1,311 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хүсэлтээ шийдвэрлүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Мөн төслийн 2-р шатанд нийслэлд барилга барихтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээг энэ ондоо багтаан цахимжуулж, тус системд нэвтрүүлэхээр холбогдох тооцоо судалгааг хийж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН НЭГДСЭН УХААЛАГ СИСТЕМ ТӨСӨЛ

Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Иймээс хамгийн түрүүнд зам, тээврийн харилцаанд оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн цогц системийг бий болгохоор 2024 он хүртэл хэрэгжүүлэх долоон арга хэмжээ төлөвлөсөн. 2022 ондоо багтаан суурь өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэх радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг нийслэлийн 138 уулзварт суурилуулах, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ болон томоохон уулзваруудын замын хөдөлгөөний хяналтын камерыг бүрэн шинэчлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх  байдал арилах юм.

Мөн радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг гэрлэн дохионы удирдлагын систем, төлбөрийн систем зэрэг чиг үүргийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбосноор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарахад төлдөг төлбөрийн сонголтыг нэмэгдүүлэх, урьдчилсан болон дараа төлбөрт байдлаар төлөх боломж бий болох юм. Цаашлаад зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадварыг сайжруулах, мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн нийлмэл бүхий “Удирдлагын төв”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөн, ухаалаг хотын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Сингапур зэрэг томоохон хотуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.

АЮУЛГҮЙ ХОТ ТӨСӨЛ

Телекамерын ухаалаг системд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж аюулгүй хотыг бий болгоно. Тус төслийн хүрээнд 2020-2024 онд орчны теле хяналтын камерын чиглэлээр 2019 оны А/925 захирамжаар баталсан нийслэлд нэн шаардлагатай 5,426 цэгт 13,944 камер суурилуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
8
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.98] 2022/6/25
chi gemteld aab min hagris zodoj alsan shdee. tubshinhuu odhuu ah heljilee.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.98] 2022/6/25
imerhu zolbin butan kirgiz yu geel mongol bichig unshal mongol zaluusin tarhi hasak jrolon ugadin. mini aab gemteld sumya ih ahrgis zoodj alsin bilee. orobdoh setgelgui umhi yargachin
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.98] 2022/6/25
india butan urbadag umhi yu gele neh mongol bichig unshala.zuger udahgui sumya alna alah bolno.oshogon abna gemteld tamlulj uhsen zodulj hertsgi zodulj uhsen aab oshogon abn sumya alna nuhelne.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.98] 2022/6/25
nogo chingis mongolchud alaj tsus tahlga hideg umhi india nepal sumyabazar shuu.
0 | 0 Хариулах
Tungalag [202.55.188.94] 2022/6/25
Аюулгүй хот төсөл нь маш их таалагдаж байгаа гэмт хэргээс сэргийлэх үүднээс камержуулах нь зөв шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.21] 2022/6/25
Улаанбаатар хотын бүх замыг бүрэн камержуулна уу
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.106] 2022/6/24
Тулгуурт галт тэрэг нь хуурай цаг агаартай газарт зохимжгүй тоос унагадаг
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.139] 2022/6/24
OLIGTOIHON YM HIIGEEREI DEE TENDER ENE TEREE OLIGTOI YVUULAARAI
1 | 0 Хариулах
[202.126.88.158] 2022/6/24
Мөнгө зарахгүйгээр эсрэгээрээ мөнгө олох, түгжрэлийг бууруулах аргууд б: зам ашигласан, агаарын бохирдолын татвар нэмэх, бензиний татварыг нийслэлд чөлөөлөхгүй байх бараг нэмэх, ЗХД зөрчлийн торгуулийг нийслэлд хэд дахин нэмэх, төлбөртэй зогсоолууд нэмэх, зогсоолын хураамж нэмэх. Энэ маягаар өөрчлөлт шинэчлэлийн хөрөнгөө өлхөн босгоно шүү! Одоо Улаанбаатар улсын хамгийн том сум болсон. Соёлын төвшин яг л сумын төвийн. Сумъяабазар бол монголын хамгийн том сумын Засаг Дарга шд ээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.9] 2022/6/24
оркуудын олон саяын торгуулиудыг нь төлүүлээчээ тэр мөнгөөр нь энэ хэдэн замаа олон улсын стандарттай зам шиг зам бологоодохоо торгууль зөрчилийн мөнгийг нь төлүүлж чадахгүй юм бол наад мянган камераар чинь хараад хараад ямар хэрэгтэй юм
2 | 0 Хариулах
Зочин [202.179.15.114] 2022/6/24
Камераар торгодог байдал чинь манай Үндсэн хууль, Зөрчлийн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.87] 2022/6/24
камер нь илүү юм бн бусад нь ок
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.88.46] 2022/6/24
Хятад камерт мөрдүүлж дээ. Бүгдээрээ
3 | 0 Хариулах
Зочин [124.158.120.226] 2022/6/24
овоодоо
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.35] 2022/6/24
enchini ywj ywj harin ebarimtshig macro tosol boloh ged baina uu gvyu
0 | 0 Хариулах
Билгүүн [202.55.188.42] 2022/6/24
Инженерүүд улс эх орныхоо хөгжилд төр засгийн бодлогоор шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлж байхад зарим нэг ажилгүй атаархагч нар үхлээ л дээ
0 | 1 Хариулах
Irgen [202.55.188.46] 2022/6/24
Chuhal ajil hiigdej bn gj bdoj baina neg baachla madhin morgood zugtsan dugaarni hragdahchku ym bile shvvged tiim blhor camernuuda bvgdiigni shinchilsen deer
0 | 0 Хариулах
Goy bna shdee [202.55.188.81] 2022/6/24
Sumya tsirkees uur ym yaridag l yum bna
1 | 0 Хариулах
Зочин [103.11.192.34] 2022/6/24
Bvteen baiguulalt hiih ajiliig bol demjine shvv
0 | 1 Хариулах
Kk [202.55.188.34] 2022/6/24
1000гаруй Монгол инженер залуусын хөгжил дэвшлийн төлөөх ажлыг харлуулах хэрэггүй.
0 | 2 Хариулах
Towshin [103.11.192.34] 2022/6/24
Ene caremanuuda zvgeer solioo odoo bvvr yuch haragdahaa bolitson bnlee
0 | 1 Хариулах
болорчулуун [183.177.100.4] 2022/6/24
тийм байлгүй дээ энэ камер нтр байхгүй газруудад аймар их асуудал гарч байна оо
1 | 1 Хариулах
Ганболд [183.177.100.4] 2022/6/24
дэлхий нийтдээ хөл нийлүүлж алхах цаг болсоон болсон
0 | 0 Хариулах
Сумьяад [202.131.248.198] 2022/6/24
эхлээд замаа зас, тохижуулах ажлаа хий. дандаа мөнгө хусах юм сэдэж байдаг
3 | 0 Хариулах
Chimegee [183.177.100.4] 2022/6/24
yrni bol tom tom uulzaruud deer camera ntr jaahan hetsv nemeh hregtei bolow uu
0 | 0 Хариулах
sain bn [183.177.100.4] 2022/6/24
uls orondoo hrgtei 1ym hiij ogc bhd n zarim hvmvvs shvlsee vscvvlehee boliosoi
0 | 0 Хариулах
Зочин [183.177.100.4] 2022/6/24
хийх ёстой ажилийг бол хийх л хэрэгтэй гэж бодож байна
0 | 1 Хариулах
ss [183.177.100.4] 2022/6/24
saihan medee bna
0 | 0 Хариулах
Sumiya bas neg luiwar [98.96.214.196] 2022/6/24
Sumiya neeree saihan gusked uzej ugch bnaa. Metro ged heden terbum husah gesen esergutsed boliulsan. Odoo ene ict group ged company tai niled bas daragin neg dairaltaa hij bgan bna
1 | 0 Хариулах
Ict bolio [202.126.89.159] 2022/6/24
300 terbumin ajil gesen. Sumiyabazar bolon ict group niled husch bga bhoo.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.27.57] 2022/6/24
Шуналын дэв сумтай бузар
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.209] 2022/6/24
Попын хаан сумт
1 | 0 Хариулах
sdlfkj [103.136.254.8] 2022/6/24
suuliin 10 jild hdn ch udaa camer-n shine tusul heregjiv dee. asar ih urgui zardal
2 | 0 Хариулах
Lol [202.179.27.104] 2022/6/24
Аятайхан замтай болчихоод камераа өлгөөсэй билээ. Хүн ч алхах боломжгүй цемент цутгадаг байж. Засвар хийсэн зам шиг юм нь дандаа нүхтэй, довтой!
1 | 1 Хариулах
үнэн [103.229.121.140] 2022/6/24
Эргүү муусайн нохойн гөлөгнүүд. зам нэмж барьсан, эсвэл зассан гэсэн бол баярлахсан,
2 | 2 Хариулах