• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

Аймгийн арслан Б.Батсайханыг улсын наадамд барилдуулахаар болжээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1,024 бөх зодоглоно. Улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээний удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 26-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлэх аж. 

Түүнчлэн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэр гаргасан. Тэгвэл тэрбээр өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт хүргүүлжээ. 

Иймд түүнийг хүсэлтийг харгалзан Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадамд барилдах эрхийг нь 2022 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан байна.

 

Эх сурвалж: МҮБХ