ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дээд шүүх иргэдийнхээ галт зэвсэг эзэмших эрхийг хамгааллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын дээд шүүх олон нийтийн газарт галт зэвсэг биедээ авч явах иргэдийн эрхийг хязгаарласан Нью-Йорк мужийн хуулийг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.

Ингэснээр тус мужийн иргэд олон нийтийн газарт өөрийгөө хамгаалах зорилгоор галт зэвсэгтэй явах бүрэн эрхтэй болж байна.

Ижил төстэй хязгаарлалт тавьсан бусад мужуудад хэрэгжиж байгаа хууль дүрмүүд ч дээд шүүхийн шийдвэрийн дагуу цуцлагдах юм.

Ойролцоогоор АНУ-ын мужуудын дөрөвний нэг орчмын хууль дүрэмд уг шийдвэр нөлөөлөхөөр байна.

Нью-Йорк мужийн хуулийн дагуу олон нийтийн газарт галт зэвсэг биедээ авч явахын тулд иргэдээс тодорхой хүндэтгэх шалтгаан шаарддаг байсан юм. Гэтэл ингэж шаардах нь АНУ-ын үндсэн хуульд заасан иргэний эрхийг зөрчиж байна гэж дээд шүүх дүгнэжээ.

АНУ-ын дээд шүүхийн Бүгд Найрамдах Намын зургаан шүүгч олонхын саналаар шийдвэрийг гаргаж, Ардчилсан Намын гурван шүүгч эсэргүүцсэн байна.

Дээд шүүхийн шийдвэр Америкийн нийгэмд галт зэвсгийн асуудал хурцаар яригдаж буй цаг үед гарч байгаа юм.

Хоёр гол намын улс төрчид галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг саяхан Сенатад өргөн барихаар санал нэгдээд байгаа.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дээд шүүхийн шийдвэрт “гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлжээ.

Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс өөр арга замаар галт зэвсгийн хэрэглээг хязгаарлахаа амласан байна.

“Бид Нью-Йоркийг зэрлэг өрнөд болгохыг зөвшөөрөхгүй” гэж тэр мэдэгджээ.

АНУ-ын галт зэвсгийн гол лобби байгууллага болох NRA (National Riffle Association) дээд шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа илэрхийлсэн байна.

АНУ даяар 390 сая гаруй галт зэвсэг иргэдийн гар дээр байдаг гэсэн тоо бий. Зөвхөн 2020 онд аллага, амиа хорлолт, осол эндэгдэл зэргийг оролцуулаад 45,000 гаруй америк хүн галт зэвсгээс үүдэлтэйгээр амиа алджээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.226] 2022/6/24
Дэлхийн бусад улсуудаас ч илүү эрх чөлөөтэй харагдах гэж галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрсөн байдаг. Тэгснээр иргэдийнх нь амьд явах эрх илүү зөрчигддөг. Иргэдийнх амьд явах эрх илүү чухал уу, эсвэл галт зэвсэг эзэмшиж галт зэвсгээр наадах эрх илүү чухал уу гэдгийг бодмоор юм.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.75.71] 2022/6/27
буутай муу хүнийг буутай сайн хүн л зогсооно шд Иргэд буутай байх нь зөв гэмт хэрэгтнүүд тэртэй тэргүй хаанаас ч олоод л авна Энэ хүн өөрийгөө хамгаалах зэвсэггүй гэж бодсон гэмт этгээд хэрхэх бол
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.147] 2022/6/24
Mongold galt zevseg bish pepper sprayiig todorhoi huuliin daguu zovshoormoor bga ymda
2 | 0 Хариулах
Зочин [64.119.21.75] 2022/6/24
mongold ch bas heregtei huuli daa emegteichuud shunu duluur ailtgui taivan yavah bolomjtoi bolno eldev gemt hereg ch bagasana.hen durtai n hunii ed hurungu erh chuluund haldaj chadahgui bolj olon davuu taltai boloh yum.
0 | 0 Хариулах
Wavy [202.9.40.227] 2022/6/24
Хуульд юу гэж заасан бна, түүнийг сахиулах нь дээд шүүхийн үүрэг, манайхаар бол цэц юмдаа. Болдогсон бол би ч бас гар буу эзэмшмээр л бна, мэдээж өөрийгөө хамгаалах зорилгоор. Харин нийтлэг монголчууд шиг ямаан омогтой, сэтгэцийн өвчтэй гаруудад бол огт хэрэггүй зүйл.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.41.21] 2022/6/24
Зэвсэг үйлдвэрлэгч, зэвсгийн наймаачдын лобби хүчтэй байлаа. Америкийн гадаад улсад хийдэг дайнтай дүйцэхийг хэмжээний сумны орлогыг дотоодын зэвсэгт донтсон гарууд буудаж зарцуулдаг болохоор аргагүй л дээ. Байгаль орчныг сайхан сүйдэлж байгаа юм шүү.
1 | 0 Хариулах
Балдан [192.82.83.76] 2022/6/24
Ёстой ухаантай сайхан шийдвэр гаргажээ.өмхий янкууд аль болох орноороо тонилох болтугай
3 | 4 Хариулах
6060 [66.181.176.26] 2022/6/24
Дээд шүүх нь зөв шийджээ. 1 жилд 45000 мянган хоолны сав цаг бусаар дэлхийгээс зайлж байвал сайн л биз хаха.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2022/6/24
Hoorondoo saihan buudaltsaad bailldaad baij dee
2 | 0 Хариулах