Хугацаат цэргийн алба хаагч нас барсантай холбоотойгоор албаны шалгалт болон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар хэллээ.
Тэрбээр "Зургаадугаар сарын 17-нд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас гарсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор үүрэг өгсөн.
Манай газраас гурван алба хаагч, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын алба хаагчид, тухайн цэргийн ангийн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Дотоодын цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагууд байлдагч нас барсантай холбоотой явцад нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан харьяалал тогтоолгоод, хэрэг Авлигатай Тэмцэх Газарт шилжсэн.
Албаны шалгалтын явцад байлдагчид цаг хугацаанд нь эмнэл зүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, цэрэгт дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байгаа.
Мөн эмнэлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, цэргийн ангийн бичлэгийг нарийвчлан үзэж байгаа. Эцсийн байдлаар хэн нэг албан тушаалтан, алба хаагчийг буруутгах, зөвтгөх асуудал яригдах болоогүй. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!