“RECYCLING ACADEMIA” МОНГОЛД НЭЭГДЛЭЭ

ikon.mn
2025 оны 5 сарын 15
Сурталчилгаа
зураг
 

Хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах зорилготой “Recycling Academia” Монголд нээгдлээ.  “Recycling Academia”-д сурагч, оюутан зэрэг бүхий л иргэдэд хуванцар дахин боловсруулах явцыг танилцуулж, хог хаягдлын менежменттэй холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой юм.

Энэхүү академийг  “Хог хаягдалгүй Монгол” ТББ санаачилж, ус ундааны хуванцар сав дахин боловсруулах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн нэг давхарт хамтран байгуулжээ.   Уг төрийн бус байгууллага хог хаягдал, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийг нэг малгайн дор нэгтгэж, үйлдвэрлэгчийн хариуцлагыг сайжруулах замаар байгалийн нөөцийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.

зураг
 

“Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Фрэнк Шеперс: Бид засгийн газар, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн компаниуд, төрийн бус байгууллага зэрэг гол оролцогч талуудыг нэгтгэх, хамтын ажиллагаа өрнүүлэх гүүр нь болохыг зорьж байна. Учир нь Монголд хог хаягдлыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь зөвхөн аль нэгэн компани, эсвэл төрийн ажил биш дээрх бүх талын хичээл зүтгэл, хамтын ажиллагаа ажиллагаа шаардагддаг зүйл.

зураг
 

“Drink Without Waste” хөдөлгөөний ерөнхий менежер Пол Зиммерман: Хонг Конгт бид ус ундаа үйлдвэрлэгчид, хог хаягдлын менежментийн үйлчилгээ үзүүлэгчид, иргэний нийгэм, байгаль орчны байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, худалдаа эрхлэгчид, засгийн газарлагчид, төрийн бус байгууллага, ассоциациуд гэх мэт бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн байдаг. Ингээд бүх талын дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, үйлдвэрлэгч, борлуулагчийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан. Монголд ч гэсэн энэ ажил хэрэгжих боломжтой гэж харж байна.

“Хог Хаягдалгүй Монгол”-ыг зөвхөн төрийн бус байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлалгүй үндэсний хэмжээний хөдөлгөөн болгохыг зорьж байгаа аж. Энэхүү хамтралд оролцож, дэмжиж ажиллахаа “M-Си-Эс Кока-Кола”, “АПУ” ХК нар илэрхийлж, бусдыгаа түүчээллээ. 
зураг
 

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ тоотой тэнцүү хэмжээний хуванцрыг дахин боловсруулах зорилт өмнөө тавьсан. Өнгөрсөн жилийн байдлаар 56 хувийг нь эргэн цуглуулжээ. Энэ жилээс эхлээд манай тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дахин боловсруулсан савлагаатай болох гэж байна. Сав баглаа боодолдоо хариуцлагатай хандах энэ ажилд бид бүх харилцагч, хэрэглэгчдэдээ хамтран ажиллахыг уриалж байгаа.

Хог хаягдлын менежментийг монголд төлөвшүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд урт хугацааны бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл шаардагдана. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниуд, тэдгээрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулагчид гэх мэт бүх оролцогч талыг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.