ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тураах эм хэрэглэхээ зогсоосноос хойш жилийн дотор хүмүүсийн жин анхны хэмжээндээ буцаж байгааг судалгаа харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тураах эм тариа хэрэглэхээ зогсоосноос хойш нэг жилийн дотор хүмүүс алдсан бүх жингээ буцаан сэргээдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал GLP-1 ангиллын шинэ болон хуучин тураах эм бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүс ихэнхдээ 8 кг жин хасдаг ч хэрэглэхээ зогсоосны дараа 10 сарын хугацаанд анхны жиндээ буцаж байгааг Оксфордын их сургуулийн судлаачид тогтоосон байна.

Үүнд Wegovy, Mounjaro зэрэг сүүлийн үеийн өндөр тунтай тураах тарилгууд ч бас багтаж байгаа юм.

Семаглютид (Wegovy), тирзепатид (Mounjaro) зэрэг нь хуучин эмүүдтэй харьцуулахад хоёр дахин их жин хасдаг ч хэрэглэхээ зогсоосноос хойш 20 сарын дотор алдсан бүх жингээ сэргээж байгаа нь ажиглагдсан байна.

Судлаачид тураах эм бэлдмэл хэрэглэдэг 6,370 насанд хүрэгчийг санамсаргүй байдлаар сонгож ажиглажээ. Тэдгээрийн 1,465 нь семаглютид болон тирзепатид хэрэглэсэн байна.

Өмнөх судалгаануудад хоолны дэглэмээр турсан хүмүүс ердийн хооллолтод шилжсэнээсээ хойш хамгийн богинодоо таван жилийн дараа өмнөх жиндээ хүрч байгаа нь харагдаж байжээ.

Эндээс харвал тураах эм, бэлдмэлүүдийн буцаж сэргэх хурд нь хоолны дэглэмтэй харьцуулахад хэд дахин их байгаа юм.

“Эдгээр эм бэлдмэлүүд нь жин хасахад маш сайн үр дүнтэй боловч хэрэглэхээ зогсоовол хоолны дэглэмээр турсан хүмүүсээс илүү хурдтай алдсан жингээ сэргээж байна” гэж Оксфордын Их сургуулийн анагаах ухааны профессор Сюзан Жэбб тайлбарлажээ.

Британийн эрүүл мэндийн байгууллага тураах эм бэлдмэлийг хоёр жилээс илүү урт хугацаагаар хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Гэхдээ өвчтөнүүдийн ихэнх нь өндөр өртөг, гаж нөлөө, жин буурахаа больсон зэрэг шалтгаануудын улмаас хоёр жилээс өмнө зогсоодог юм байна.

“Хүмүүс үүнийг нэг бол насан туршийн эмчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Үгүй бол эмч мэргэжилтнүүд бид хэрэглэхээ зогсоосон хүмүүст ямар зөвлөмж өгөх талаар бодох шаардлагатай байна” гэж профессор Жэбб судалгааныхаа үр дүнгийн талаар ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.188] 2025/5/18
цадталаа чихэхээ л больчих
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.176] 2025/5/16
Эмийн бизнэс гэж энэ шү дээ өвдөлт өвчин дээр ч ийм л байгаа
0 | 0 Хариулах
Зочин [207.139.8.27, 136.226.55.116] 2025/5/15
Amidralinhaa hev mayagiig eruul bolgood, noir, hoolni zohistoi hereglee (sahar, nuurs usaa bagasgaj), hudulguun taaruulsan bhad jingee hasaad udaan togtono. Bas hormone -uudaa tenstvertei bailgah
0 | 0 Хариулах
Э [202.126.89.76] 2025/5/15
Буцаад таргалахгүй жин нэмэхгүй ямар арга бна!!!
0 | 0 Хариулах
үГЛЭЭ өвгөн [66.181.178.132] 2025/5/15
таргалах гэдэг тухайн хүний физиологтой холбоотой байхаа?!
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.67] 2025/5/15
Тэр ойлгомжтой!!! Аливаа үр дүн хөдөлмөр тэвчээрээр бий болно! Түүнээс биш хэвтэж хэвснээр турна гэж хаана ч байхгүй!!!
1 | 0 Хариулах
Зовлонгоор наадагч [202.126.89.5] 2025/5/15
Социализмын үед багаасаа өлсгөлөн өссөн над шиг хүн яаж ч идээд таргалдаггүй
4 | 0 Хариулах
БЭЭЖИН БОСОО ХӨХ [124.87.135.41] 2025/5/15
ЯГ ҮНЭЭН МАНАЙ ДОНДОГ БУЦАЖ ТАРГАЛААД ЭХЭЛСЭН ПЭНДИЙЧЭЭД
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.186] 2025/5/15
Эм үйлдвэрлэгч корпорациудын орлого буурсан бололтой.
0 | 0 Хариулах
Зочин [160.238.37.17] 2025/5/15
Идэх поорцоо багасгаад л турах юмыг чинь яах гэж ингэж тариа тарьж мөнгөө гарздаж зовдог байнаа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/15
Мексикийн гоо сайхан, нүүр будалтын салбарын нөлөөлөгч бүсгүй /500 мянган дагагчтай/ 23 настай Валериа Маркюзыг ТикТок-тоо лайв хийж байхад нь буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнийг Жалиско мужийн гоо сайхны салондоо лайв хийж байх үед нь үл таних эрэгтэй орж ирэн буудаж аминд нь хүрсэн байна. Тус этгээд бүсгүйг буудаж хөнөөснийхөө дараа царайг нь лайваар харуулаад шууд дамжуулсан бичлэгийг дуусгажээ. Энэ хэргийг фемицид буюу хүйсийнх нь улмаас эмэгтэй хүнийг алах гэмт хэрэг хэмээн үзэж шалгаж байгаа гэж прокуророос мэдээлэв. Эх сурвалж: The Guardian
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/15
Мексикийн 23 настай инфлүүсэр бүсгүйг лайв хийж байхад нь буудаж аминд нь хүрчээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.35] 2025/5/15
эрүүл бол амархан турна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.35] 2025/5/15
шижингийн гормон тарилгаар ану-н одууд сайхан зовлонгүй турж байна л гэнэ.
0 | 2 Хариулах