Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийж байна.
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зургаадугаар сарын 17-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна.
Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Талийгаачийн нагац ах, эхнэр нь зургаадугаар сарын 17-ны өдрийн өглөө бидэнтэй уулзсан. Бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Ямар ч тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд ЦЕГ-т өргөдөл гаргасан" гэлээ.
Байлдагчийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэлэв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
|