Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгтийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг хоригложээ

Д.Гэрэл
2013 оны 12 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Нэгтийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг хоригложээ

Монголбанкнаас нэгтийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Учир нь БНХАУ-ын иргэд манай улсын нэг төгрөгийн дэвсгэртийг үнэт цаасны түүхий эд болгон ашиглаж байсныг тагнуулынхан илрүүлжээ.

Ингэхдээ хил дамнуулан гаргаж байсныг гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн гэнэ.

Өдгөө нэг төгрөгийн дэвсгэрттэй холбоотой хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд шалгаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Зураг