Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод өнөөдөр аадар бороо орно

ikon.mn
2022 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын цаг агаарын 16:00-22:00 цагийн урьдчилсан мэдээллийг танилцуулж байна. Өнөөдөр (2022.06.18) дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр салхилна.

Нийслэлд 20:00 цагт 26 градус дулаан байх төлөвтэй байна. Даралт оройдоо тогтвортой байна.

Зургаадугаар сарын 18-ны 20:00 цагаас зургаадугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр  8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус,  говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 градус, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар