Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн тойрог замыг энэ онд дөрвөн замын уулзвар болгохоор шийджээ.
Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар, огтлолцол болгох ажлын хүрээнд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор Замын хөгжлийн газраас хяналт тавьж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар цэвэр усны болон цахилгаан эрчим хүчний шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажил дуусах шатандаа орлоо. Энэ онд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор Тээврийн Цагдаагийн Алба, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвтэй хамтран хөдөлгөөн зохион байгуулалтын зургийг гаргаж, ажиллаж байна.
Нэмэлт эгнээ гаргах, тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн юм. Гэрээний дагуу 2025 оны наймдугаар сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй" гэж өнөөдөр/2024.11.12/ мэдээллээ.
Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгосноор гэрлэн дохиогоор зохицуулагдаж, тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад багатай болно гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!